Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгийнхээ аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгийнхээ аминд хүрчээ

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгийнхээ аминд хүрчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2018.10.25/ архидан согтуурсны улмаас нэгнийнхээ амь насыг бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт оройн 20.00 цагийн орчимд 37 настай Б нь цээжин тус газраа хутгалуулж амиа алдсан  гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу хэргийн газар тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Одоогоор уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Т гэгч иргэнийг шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан гэжээ. Иймд цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж