Ө.Энхтүвшин: Шинэ нисэх буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна | News.MN

Ө.Энхтүвшин: Шинэ нисэх буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна

Ө.Энхтүвшин: Шинэ нисэх буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна

Ө.Энхтүвшин: Шинэ нисэх буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Японы консерциумын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа онгоцны буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Энэ хүрээнд концессын гэрээ байгуулах, катеринг, шатахуун хангамжийн барилга, байгууламжийг барьж дуусгах ёстой юм. Уулзалтаар нисэх буудалд ажиллах инженер, техникийн ажилтнууд, хүмүүсийг сургаж дадлагажуулах, гааль, цагдаа, хилийн цэрэг, хяналтын зэрэг холбогдох байгууллагыг шилжүүлэн байрлуулах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-10-26 202.70.34.70

Японы тал менежментийг авах гээд булаацалдаад байгаа юм гэсэн. Бид буцаж өгөх зээл аваад барьж буй. Барьж өгөөд л хүлээлгээд өгчих л дөө. Заавал менежментийг нь Япон аавах гэж зүтгээд байгаа нь их сонин. Зээлийг бид буцааж төлнө биздээ. Монгол компани л өөрсдөө ажлилуулаад Засагтаа татвараа төлөөд явахад болно.

иргэн 2018-10-26 64.119.16.19

Онол практик 2-ыг хослуулж байж Төрийн хэргийг явуулдаг гэж ахмад үе маань сургадаг сан. Одоо ч сайхан сайхан ярьдаг л гарууд Төрийг зайдагнаж дээ

Зочин 2018-10-26 66.181.176.127

ШИНЭ БУУДЛЫГ АШИГЛАХЫГ ХОЙШЛУУЛААД БАЙГАА НЬ ЗӨВХӨН МОНГОЛЫН ТАЛЫН УРАГШГҮЙ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ. ЭНХТҮВШИН ТАНЫ УДИРДСАН ТАЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БАЙГАА. ИЙМД ТА АЖЛАА ОЛИГТОЙ ХИЙ. ҮҮРГЭЭ ӨНДӨР ТҮВШИНД ГҮЙЦЭТГЭСЭН ЯПОНЧУУДЫГ ӨРӨӨНДӨӨ АВЧРААД ӨВЧИГНӨХӨӨ БОЛЬЖ ҮЗ ! ! !

Нисэхий таксичин 2018-10-26 202.126.89.61

1 ч ангаргүй онгоцны гаражгүй газарт ямар юмных нь нислэг хийх вэ дээ, шөнө БуянтУхаад хоноод өглөө шинэ буудалруу нисэх үү. Баруун аймаг явдаг микронууд шиг. Хилгааль хорио цээр буудлын ажилчид гээд 1000 хүнээ яаж зөөх үү, шинэ орон сууц барих уу. Бага шоуд л даа та нар. Анхнаасаа буруу газар барьсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж