Шинзо Абэ Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ Хятадад айлчилж байна

Шинзо Абэ Хятадад айлчилж байна
Chinese President Xi Jinping welcomes Japanese Prime Minister Shinzo Abe to the G20 Summit in Hangzhou, Zhejiang province, China September 4, 2016. REUTERS/Damir Sagolj - S1AETZIEOYAA

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр /2018.10.25/ Бээжин хотноо хүрэлцэн иржээ. Тэрбээр БНХАУ-д гурав хоногийн хугацаатай ирсэн бөгөөд хамгийн сүүлд долоон жилийн өмнө Японы төрийн тэргүүн БНХАУ-д айлчилж байв. Токио хотоос мордохын өмнө Шинзо Абэ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн хоёр талын хамтын ажиллагаа, Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг энэхүү айлчлалынхаа үеэр Хятадын талтай хэлэлцэхээр зорьж байна гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнчлэн, чөлөөт шударга худалдааг өргөжүүлэх, Зүүн Хятадын тэнгист энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндөх гэнэ.

Айлчлалын эхний өдөр Шинзо Абэ БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, Япон-Хятадын энх тайван, найрамдлын гэрээ хүчин төгөлдөр болсны 40 жилийн ойн хүлээн авалтад оролцжээ. Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Шинзо Абэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах юм байна.

Эх сурвалж:JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж