НМХГ: Цахилгааны таван ослыг цагдаа шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

НМХГ: Цахилгааны таван ослыг цагдаа шалгаж байна

НМХГ: Цахилгааны таван ослыг цагдаа шалгаж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын өрхийн цахилгааны ил задгай шугам сүлжээ, цахилгаан түгээх газруудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр /2018.10.26/ мэдээлэл хийлээ. Шалгалтад 120 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд 364 зөрчил илрүүлжээ.

18 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЖЭЭ

Сургууль, цэцэрлэгийн орчинд хийсэн шалгалтаар Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүрэгт 14 сургууль, есөн цэцэрлэгийн цахилгаан шугам тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ойр орчинд байрлах цахилгаан дамжуулах шугам, дэд, станц, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжид шалгалт хийжээ. Шалгалтаар цахилгааны шугам, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа алдагдсан  Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Шалгалтын явцад сургууль, цэцэрлэгийн орчинд байрлах  “УБЦТС” ТӨХК- ийн Зүүн, Баруун түгээх төвийн эзэмшлийн хазайсан цахилгаан дамжуулах 11 тулгуурыг тэгшлүүлж, ашиглагдахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагаар буулгуулсан байна. Мөн ил задгай эзэнгүй, хүчдэлгүй байгаа 15 метр кабелийг газарт булуулж, 87 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулжээ.

50 ГАРУЙ ӨРХИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

Гэр хорооллын ил задгай утас, шугам сүлжээнд хийсэн шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24, Баянзүрх дүүргүүдийн 23 дугаар  хороонд хэт хол зайд шаардлага хангахгүй олон залгаатай утсаар, намаг, ус, голтой газраар цахилгаан татаж хэрэглэж байгаа  50 гаруй айл өрхийн цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлж, залгаа ихтэй, дотор монтажны зориулалтын бус шаардлага хангахгүй 5900 м орчим утсыг хураажээ.

ГУРВАН АЖ АХУЙН НЭГЖИД 1.5 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

Нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн шалгалтаар Чингэлтэй дүүргийн I, II хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуулчдын гудамж, С1 телевизийн ойр орчим, Барилгачдын талбай, Тусгаар тогтнолын талбай, Ард кино театр, “Жүр үр” ХХК-ийн орчим, Их дэлгүүрийн орчинд шалгалт хийжээ. Шалгалтаар 180 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгосон. Мөн зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн 11 зөвлөмж, долоон дүгнэлт, үйл ажиллагааг түр зогсоох акт нэг үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн дагуу гурван аж ахуйн нэгжид 1.5 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

“УБЦТС” ТӨХК-ИАС 47 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ  

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид (“УБЦТС” ТӨХК-) хийсэн шалгалтаар 47 зөрчил илэрсэн байна. Тухайлбал, агаарын шугамын өмхөрч муудсан 17 модон тулгуур, цууралт үүсч аюулгүй ажиллагааг хангахгүй 12 төмөр бетонон тулгуур ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдсан 13 дэд станц байгаа зөрчил илэрчээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛДАГДУУЛСАН БАЙГУУЛЛАГУУДЫГ 13 САЯ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах “УБЦТС” ТӨХК-ийн цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станцын хамгаалалт, сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж, шугам сүлжээг гэмтээж цахилгаан эрчим хүчний ажиллагааг алдагдуулсан 17 иргэн, 12 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу 13 сая 700 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Сонирхуулахад, энэ он гарсаар таван удаа цахилгааны томоохон осол гарсан. Зөрчлийн тухай хуулийн дагуу эдгээр ослын шалтгааныг цагдаагийн байгууллагад шилжүүлдэг болсон байна.  Тиймээс НМХГ цагдаа, шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа цахилгаан эрчим хүчтэй холбоотой ослын  таван хэрэгт шинжээчээр ажиллаж, цагдаагийн байгууллагуудад шинжээчийн дүгнэлт боловсруулан хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж