Хэн ч бишээс “Луугийн ээж” болсон Эмилиа Кларк

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Хэн ч бишээс “Луугийн ээж” болсон Эмилиа Кларк

Хэн ч бишээс “Луугийн ээж” болсон Эмилиа Кларк

Хэдхэн жилийн өмнө л түүнийг жүжигчин гэдгээр нь хэн ч мэддэггүй байв. Тэрбээр жүжигчний гараагаа телевизийн олон ангит кинонуудад жижиг дүрүүд бүтээхээс эхэлж байсан ажээ. Харин өдгөө тэрээр HBO телевизийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй “Хаан ширээний тоглоом” киноны “Луугийн ээж”-ийн дүрээрээ алдаршиж, тоглосон анги бүртээ 500,000 ам.долларын цалин авдаг болсон байна. Та бүхэн түүний жүжигчний замналын тухай, хэрхэн алдар нэрд хүрсэн тухай мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 1986 аравдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд бүтэн нэрийг нь Эмилиа Изабелле Евфемиа Рөүз Кларк гэдэг байна. Түүний аав нь театрт ажилладаг байсан бөгөөд аавынхаа ачаар анх гурван настайдаа тайзан дээр гарч байжээ. Харин эмээгийнх нь аав нь Энэтхэг гаралтай, ээж нь еврей хүн байв. Тэрбээр 2005 онд Драмын урлагийн эзэн хааны академид элсэх хүсэлт явуулсан ч татгалзсан хариу авч байсан. Харин жилийн дараа буюу 2006 онд Лондонгийн Драмын төв сургуульд орж суралцсан. Тус сургуулийг Колин Фирт, Майкл Фассбендер, Том Харди зэрэг алдартнууд төгсөж байжээ.  “Миний үеийн үзэсгэлэнтэй, авъяаслаг, жүжигчин болох хүсэлтэй охид зөндөө байсан. Харин би эмээгийнхээ талаас өвлөсөн еврей гарлаасаа үргэлж санаа зовж, нуудаг байлаа. Гэхдээ хожим нь нүүр царайны өвөрмөц төрх маань намайг жүжигчин болоход нөлөөлж чадна хэмээн итгэсэн юм” гэж тэрбээр хэлж байжээ.

АНХНЫ ДҮРҮҮД:

"TERMINATOR GENISYS" КИНОНД ТОГЛОСОН: 2015 онд Арнольд Шварцнеггертэй хамт "Terminator Genisys" тоглосон. Тус кино нь нийтдээ 400 сая ам.долларын ашиг олсон байна. Уг кинонд тоглосноор тэрээр “Шилдэг олон улсын жүжигчин” шагналыг авчээ.

“ЧАМТАЙ УЧИРХААС ӨМНӨ” КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОСОН:  Зохиолч Жожо Моеэсийн бичсэн алдарт “Чамтай учирхаас өмнө” зохиолын киног амилуулахад гол дүрд тогложээ. Түүнчлэн Кларкт “50 shades of Grey” кинонд тоглох санал тавьж байсан ч татгалзсан ажээ.

  • 2009 онд Английн телевизийн “Эмч” олон ангит кинонд туслах дүр
  • 2010 онд “Triassic Attack” кинонд Саваннагийн дүрээрээ танигдаж эхэлж байсан.

Харин 2010 оноос зохиолч Жорж Мартины “Гал мөсний дуун” цуврал зохиолоос сэдэвлэсэн “Хаан ширээний тоглоом” кинонд тоглох санал авч байсан. Уг кинонд тоглох шалгаруулалтын үеэр тэрбээр роботын бүжиг бүжиглэж байсан гэдэг. 2011 оны 4 сараас уг кино цацагдаж эхэлсний дараа нэр хүнд нь өсч, киноны дараагийн улирлын ангиудад үргэлжлүүлэн тоглох болсон байна.

Харин “Хаан ширээний тоглоом” кинонд тоглож эхлэхээсээ өмнө байрныхаа түрээсийг төлөхийн тулд цагийн ажил хийдэг байжээ. HBO телевизэд ажиллахаар болсныхоо дараа “одоо үхэхэд ч харамсахааргүй боллоо” хэмээн өөртөө хэлж байсан гэдэг. “Луугийн ээж”-ийн дүрээрээ алдаршиж байсан ч хүмүүс түүнийг төрөлхийн хар үснээс нь болоод таньдаггүй байсан Кинонд хамт тоглосон жүжигчидтэйгээ явж байхад нь “Хаан ширээний тоглоом” киноны шүтэн бишрэгчид ирээд “бидний зургийг аваад өгөхгүй юу?” хэмээн асууж байсан гэдэг. Тиймээс хүмүүст танигдахын тулд тэрбээр үсээ цайвар шар өнгөөр будуулжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Америкийн жүжигчин, “Хаан ширээний тоглоом” киноны үзэгч Сет МакФарлантай болзож байсан.

– “Хаан ширээний тоглоом” киноны Жон Снөү буюу жүжигчин Кит Харингтонтой болзож байсан гэх цуу яриа гарч байв. Түүнчлэн түүнийг алдарт жүжигчин Жаред Летогийн сэтгэлийг булаасан хэмээн хүмүүс шуугидаг.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж