
ТҮЦ машинаар иргэд орон сууц захиалах хүсэлт, иргэний үнэмлэх захиалах, өргөдөл гомдол, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа татварын лавлагаа гэх мэт 16 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Орхон аймагт лавлагаа мэдээллийн анхны түц машиныг 2013 онд Мэдээлэл холбооны газарт суурилуулсан байдаг. Иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн 2 дахь машиныг 2014 оны 7-р сард суурилуулж үндсэндээ аймгийн хэмжээнд 2 түц машин ажиллаж байна. 2014 онд ТҮЦ, машинаас 15266 иргэн лавлагаа авсан бол энэ оны 1-р сарын байдлаар 600 гаруй иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлжээ. Харин 2013 оноос өнөөх хүртэл хугацаанд нийтдээ 16440 иргэн түц машинаар үйлчлүүлсэн байна.
2014 онд ТҮЦ, машинаас 15266 иргэн лавлагаа авсан бол энэ оны 1-р сарын байдлаар 600 гаруй иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлжээ
ТҮЦ машинаар дамжуулан олгож байгаа лавлагаа нь өндөр технологийн дэвшил, нууцлал бүхий үнэт цаасаар хэвлэгддэг. Тодруулбал автомат машинаас гарч байгаа лавлагаа нь эрх зүйн хувьд улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарч байгаа архивын лавлагаа, тодорхойлолттой адил албан ёсны баримт бичиг бөгөөд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа үйлчилгээний нэг хэлбэр юм. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад ТҮЦ машин ихээхэн ач холбогдолтой гэдэг нь төрийн үйлчилгээний машинаар үйлчлүүлсэн иргэдийн тооноос харагдаж байгаа учраас энэ онд аймаг орон нутгийн зүгээс ТҮЦ машины тоог 1-2-оор нэмэгдүүлэх зорилготой байгаа гэнэ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn