Украинд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 5000 гаруй хүн амь үрэгдээд байна хэмээн Agence France-Presse мэдээлжээ. Энэ тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын мониторингийн комиссийн төлөөлөгч Майкл Боцюркив мэдэгдсэн байна.
Мөн энэ үеэр бараг сая шахуу хүн өөрийн гэр орноо орхин дүрвэсэн байна. Европын байгууллагын төлөөлөгч байсан Сербийн Гадаад хэргийн сайд Ивица Дачич өмнө нь мэдэгдэхдээ талууд цус урсгасан мөргөлдөөнийг зогсоохын тулд хичээх хэрэгтэй гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР