Вашингтон муж улсад шувууны томуу илэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Вашингтон муж улсад шувууны томуу илэрчээ

 

АНУ-ын Вашингтон муж улсын хойд хэсэгт үхсэн нугаснаас шувууны томуугийн “H5N1” вирусын өсвөр илэрчээ. Энэ нь АНУ-ын Вашингтон муж улсад шувууны томуугийн “H5N1” вирусын өсвөр илэрсэн анхны тохиолдол хэмээн албаныхан мэдээлж байна. Уг вирусын халдвар Ази даяар өргөн тархаж, Нигери, Египетэд илэрснээс олон сая тэжээвэр шувуудыг устгалд оруулсан юм. Эрдэмтдийн мэдээлснээр “H5N1” вирусын өсвөр хүнээс хүнд халдварлах магадлал маш бага байдаг аж.

 

Дэлхий дахинаа мутацид орсон шувууны томуугийн вирусын өсвөрүүдээр 700 гаруй хүн өвчилж, 400 нь нас бараад буй юм. Шувууны томуугийн “H7N9” өсвөр 2013 онд Хятадад илэрч, олон зуун хүн халдварласан билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж:NBC news

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж