Ньюс хөтөч: Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэнэ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  •  Улаанбаатар чуулгын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих утас: 325044, 90080806
  •  Хүүхдийн урлан бүтээх тѳвд "1000 архивчдын зѳвлѳгѳѳн" болно. Холбоо барих утас: 91215687, 99889031
  • Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан ОУЭШБХ МУИС-ийн номын сангийн 502 тоот танхимд болно. Холбоо барих утас: 99002019
  • "Соёлын орон зай: Тогтвортой хөгжил: өв ба музей" эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Холбоо барих утас: 99084401
  • Зэвсэгт хүчний 065-р  ангид иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний талаар нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх “Эерэг эх орон” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 88774344

10.00

  • Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар Улаанбаатар хотын химийн бодисоор хамгийн их бохирдсон бөгөөд агаар, хөрс усны бохирдлын эх үүсвэр болсон Хан -Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлгийг Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-с Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн хоёр давхрын хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас: 99740500
  • СХД-ийн 26-р хорооны 253-р цэцэрлэгийн 300 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.Холбоо барих утас: 9901-0499
  • НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:91887887
  • МЗХ-оос зохион байгуулж байгаа "Эврика-2018" эрдэм шинжилгээний их хурлын "Мөргүншил-соёл хүмүүжил" салбар хуралдаан БСШУСЯамны 401 тоот хурлын танхимд явагдана. Холбоо барих утас:80080727, 96039398
  • Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсаны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ Монголын Архитекторуудын Эвлэлийн ордонд болно.
  • НЗДТГ-ын "Б" танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа болно.
  • Архивын ерөнхий газарт “Мандухай сэцэн хатан" МУСК дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчидтэй хийх уулзалт, өдөрлөг болно
  • ЭМЯ-нд Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган болно.  Холбоо барих утас: 99012230
  • “Пума Империал” зочид буудалд ХЗДХЯ-наас "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай" хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Холбоо барих утас: 88098212, 99662207

11.00

  • Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн байрандаа галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Монголын Хүүхдийн ордонд Багш нарын индексийн шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих утас: 325044, 70113039

15.00

  • Улсын хүүхэлдэйн театрт "Нууцын эрэлд" хүүхдийн жүжгийн нээлт болно.

ТӨРИЙН ОРДОН

УИХ-ын чуулган хуралдана

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж