Жижиг 76 тойргийн төлөөх тэмцэл 2020 онд ч хэвээр

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Жижиг 76 тойргийн төлөөх тэмцэл 2020 онд ч хэвээр

Жижиг 76 тойргийн төлөөх тэмцэл 2020 онд ч хэвээр

Эрх баригч нам сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулдаг жишиг сүүлийн хэдэн парламент дамнаж байна. Ингэхдээ өөрийн намдаа тохирсон сонгуульд ялах хувилбарыг боловсруулж байсныг Сонгуулийн тухай хуулийн зургаан удаагийн өөрчлөлтөөс харж болно.

Шинэ үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш долоон удаагийн сонгууль болжээ. 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тус тус бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нэг хуулиар зохицуулсан. Уг хуульд 2016  онд дөрвөн удаа, 2017 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгвэл МАН Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэхдээ дээрх гурван сонгуулийг тус бүрийн онцлогт нь  тохирсон тусгайлсан бие даасан хууль боловсруулж байгаа юм. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ “Орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль өөрийн гэсэн бие даасан хуулиар, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль мөн өөр өөрсдийн бие даасан хуультай байсныг 2005 онд тухайн үед эрх баригч АН дээрх гурван сонгуулийг зөвхөн нэг хуулиар явуулдаг болгох Сонгуулийн тухай   баталсан. Энэ хуулиар 2016 оны УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хийлээ. Гэвч харамсалтай нь нэг хуулиар гурван өөр сонгуулийг явуулах боломжгүй гэдэг нь амьдрал дээр батлагдлаа. Үндсэн хуульд дээрх  гурван сонгуулийг тус тусдаа хуультай, тус тусын журамтайгаар хуульчилсан” гэсэн юм.

2016 оны Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийг 100 хувь мажоритар тогтолцоо байх мөн тус бүр нэг мандаттай 76 тойргоор зохион байгуулах өөрчлөлтийг хийсэн. Ингэснээр нэг тойргоос нэг л нэр дэвшигч сонгогдох хувилбар юм.

1992 оноос хойш болсон зургаан удаагийн УИХ-ын сонгуулийн гурав нь 76 тойргоор, гурав нь 26 тойргоор явагдсан байдаг.

Тэгвэл  энэ удаагийн шинэчилсэн хуулийн төслийн 4.4 Сонгууль нь олонхийн буюу мажоритар тогтолцоотой байна гэж хэвээр үлдээжээ. Жижигрүүлсэн 76 тойргоор  сонгуулийг явуулах нь тухайн үед эрх барьж байгаа намд  ашигтай гэдгийг зарим улс төр судлаачид хэлдэг. Гэвч энэ системээр  сонгогчдын санал хаягдах боломжтой юм. Учир нь намынхаа нэрээр сонгогчдоос багагүй хэмжээний санал авсан ч тойрогт өрсөлдүүлсэн нөхдөөс нь нэг ч ялалт байгуулаагүй бол намд өгсөн сонгогчдын багагүй  санал огт үнэлэгдэхгүй хаягдах боломжтой.

ТОЙРОГ БАЙГУУЛАХ

Хуулийн төсөлд аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу зэргэлдээ байна. Мөн аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн  дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж хуулийн төслийн 12.2т заажээ.

СОНГОГЧ ШИЛЖИХ

Хүсэлтээ холбогдох байгууллагын тодорхойлолтын хамт өөрийн биеэр санал авах өдрөөс 14-өөм доошгүй хоногийн өмнө өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсгийн хороонд ажиллах улсын бүртгэлийн итгэмжилсэн ажилтанд бичгээр гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж