ОХУ-ын байлдааны онгоц Сэлэнгэ аймагт осолдов уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

ОХУ-ын байлдааны онгоц Сэлэнгэ аймагт осолдов уу?

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд сургалтын үеэр ашиглаж байсан ОХУ-ын байлдааны  СУ-27 онгоц унасан гэх албан бус мэдээлэл цахим хуудаснаа өнөөдөр /2018.10.25/цацагдсан юм.

Гэхдээ энэхүү мэдээлэл нь албан эх сурвалжаар батлагдсангүй. Учир нь дээрх хэргийг тодруулахаар  Онцгой байдлын ерөнхий газартай холбогдож тодруулахад “Онгоц унасан гэх дуудлага ирээгүй” гэх мэдээлэл өглөө. Харин Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар “Сумын төвийн дэргэдэх хогийн цэг дээр дугуйны хар хаймар шатаасан гэсэн. Тэр нь маш их дүрэлзэж гал гарсан юм билээ. Бодвол тэрийг тэгж ойлгосон юм болов уу даа” гэх хариулт өгсөн юм.

Сэлэнгэ аймагт дѳнгѳж сая онгоц уналаа. Харамсалтай юм болжээ

Posted by Оюутны Тавилан on Thursday, October 25, 2018

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж