Оросын анхны цахим гааль ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Оросын анхны цахим гааль ажиллаж эхэллээ

Оросын анхны цахим гааль ажиллаж эхэллээ

Оросын анхны цахим гаалийг Нижный Новгород хотноо Лхагва гаригт /2018.10.24/ нээлээ хэмээн РИА Новости мэдээллээ.

Москва хотноо энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулсан Олон улсын гаалийн форумын үеэр видеогоор дамжуулан нээлтийг хийжээ.

Оросын гаалийн системийг шинэчлэх хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг нь энэхүү Приволжийн цахим гааль бөгөөд энэ гааль Оросын төвийн бүсийн гаалиудын мэдүүлгийг цахимжуулах том зорилтын хэсэг юм.

“Гаалийн шинэчлэлийн хүрээнд анхны цахим гааль болж байгаа нь бидэнд бахархал болж байна. Тоон эдийн засагт шилжих их өөрчлөлт ийнхүү Нижный Новгород хотоос эхэлж байна. Цахим гааль нь бизнесийн хөгжилд том өөрчлөлт авчирна. Төрийн албаны хүнд суртлыг бууруулж, хээл хахуульд автах явдлыг хязгаарлана. Эцсийн дүндээ гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт өснө” хэмээн Нижегород мужийн Амбан захирагч Глеб Никитин хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж