Авлига, хээл хахуулийн эсрэг баримтлах төрийн бодлогыг чангатгах, сайжруулах багц бичиг баримтыг ОХУ-ын Засгийн газрын комисс дэмжлээ.
Энэ баримт бичигт төрийн албаны түшмэдэд бэлэглэж болох бэлгийн жагсаалт байгаа юм. Өмнө нь төрийн албан хаагчдад дээд тал нь 3000 рублийн үнэ бүхий бэлгийг бэлэглэхийг зөвшөөрдөг байсан юм. Энэ зохицуулалт нь хуучирч, өнөөгийн бодит байдалтай нийцэхээ больсон гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.
Шинэ зохицуулалтаар төрийн албан хаагч нь зөвхөн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага, мөн ТББ-ын албан ёсны бэлгэ тэмдгийг хэвлэсэн бэлгийг бэлэглэж болох ажээ. Мөн эдгээр байгууллага өөрсдийн нэрэмжит шагнал, одон медалийг өгч болно. Бас цэцгийн баглаа бэлэглэж болохоор тусгажээ.
Бэлгийн жагсаалтад ороогүй бэлгийг хүлээн авсан нөхцөлд дээд шатны ажил олгогчдодоо мэдээлэх үүрэг хүлээнэ. Ингэж мэдээлсэн бэлгийг шууд төрийн болон холбооны, мөн орон нутгийн өмчид тооцож болох ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ