Оросууд хүүхдээ ямар мэргэжилтэй болгохыг хүсдэг вэ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Оросууд хүүхдээ ямар мэргэжилтэй болгохыг хүсдэг вэ

Оросууд хүүхдээ ямар мэргэжилтэй болгохыг хүсдэг вэ

Хүүхдүүдээ ямар мэргэжилтэй болгохыг хүсдэг талаар Бүх Оросын нийгмийн санаа бодлыг судлах төв судалгаа хийжээ. Судалгааны дүнгээс харахад оросуудын дийлэнх нь хүүхдүүдээ эмч мэргэжилтэй болгохыг хүсдэг байна. Мөн эрдэмтэн болгохыг хүсдэг хэмээн хариулжээ.

“Та хүүхдээ/ач, зээгээ ямар мэргэжилтэй болоосой гэж хүсдэг вэ, ямар мэргэжлийг битгий эзэмшээсэй гэж хүсдэг вэ” гэсэн томьёоллоор асуусан бөгөөд энэ асуултад 1-5 хүртэл оноог өгөхийг хүссэн байна. Тав нь дээд, 1 нь бага оноо гэж тооцсон байна.

Ингэхэд эмч мэргэжилд 4,17 оноо, эрдэмтэнд 3,78, бизнесмэнд 3,4 оноо өгчээ. Харин хамгийн бага оноог /1,85/ санваартанд өгчээ.

Судалгааг энэ 2018 оны аравдугаар сарын 22-ны өдөр 18-аас дээш насны 1600 хүнийг хамруулан хийсэн байна.

Бүх Оросын нийгмийн санаа бодлыг судлах төвөөс өмнө хийсэн судалгаагаар орост хамгийн нэр хүндтэй мэргэжил юу вэ гэсэн асуултад нийт оролцогчдын 26 хувь нь эмч гэж хариулж байсан юм. Харин хамгийн ашиг орлоготой мэргэжил юу вэ гэсэн асуултад хуульч гэж дийлэнх нь хариулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж