Японы Засгийн газар хоёр иргэнээ аврахын тулд “Исламын улс” зэвсэгт бүлэглэлд 200 сая ам.доллар төлөх ёстой хугацаа өнөөдөр /I.23/ дуусгавар боллоо. Гэвч “Исламын улс” зэвсэгт бүлэглэлээс ямар нэгэн хариу ирээгүй байгааг Японы танхимын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга мэдээлжээ. Исламын хэт даврагсад Японы Засгийн газар 200 сая ам.доллар төлөхгүй бол 72 цагийн дараа Кенжи Гото, Харуна Юкава нарыг цаазлахаа мэдэгдсэн юм. Үүнээс өмнө Японы ерөнхий сайд Шинзо Абе барьцааны иргэдийг аврахаа амласан боловч хэт даврагчидтай тохиролцохоос татгалзсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters