Үндэсний сурын талбайд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид олноор ирсэн байсан бөгөөд энэ үеэр нум, сум саадаг агссан гадаадын нэгэн эмэгтэй их сонирхолтой харагдаж байсан тул түүнээс хэдэн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу, та аль улсын иргэн бэ?
-Сингапур улсын иргэн. Энд англи хэл заадаг.
-Монгол сурын харвааны юу нь танд таалагддаг вэ?
-Хувцас нь их гоё. Бас их сонирхолтой ёс заншилтай. Би дуртай.
-Эмэгтэй хүн хичээллэхэд их хэцүү санагдаагүй юу?
-Тийм хүнд биш. Өдөр бүр дасгал сургууль хийгээд байхад гайгүй ээ.
-Таны хувцсыг хэн хийж өгсөн юм бэ? Их сайхан харагдаж байна.
– Саран гэдэг уран дархан хийсэн
-Энэ жил та сур харваагүй юм уу?
-Би оролцож чадаагүй. Хөдөө байсан болохоор бүртгүүлж амжаагүй.
-Түрүү жил та сур харвасан уу? Хэр амжилттай байсан бэ?
-Өнгөрсөн жил сур харвасан . Гайгүй байсан, гэхдээ сайн биш.
-Баярлалаа. Та сайхан наадаарай.
П.Наран