Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно | News.MN

Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно

Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно

Нийслэлийн 379 жилийн ой, нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан нийслэлийн Архивын газраас маргааш “Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар болжээ.

Уг зөвлөгөөн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Зөвлөгөөнд нийслэлийн төр захиргааны, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудын тэргүүний 300 архивчдын төлөөлөл оролцоно. Улаанбаатар хотод 1958 оноос архивын тасаг үйл ажиллагаа явуулах болсноор өнөөгийн нийслэлийн Архивын газрын түүхэн замнал эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд нийслэлийн Архивын газар нь Улаанбаатар хотын түүх соёлын өвийг бүрдүүлэх, хадгалан хамгаалах, архивын хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, олон улсын хотуудын архивын жишигт нийцүүлэх чиглэлээр томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, үр дүнд хүргэн ажилласан.

Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй зөвлөлдөж, асуудлыг шийдвэрлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм гэж нийслэлийн Архивын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Boli 2018-10-25 202.21.126.30

Иймэрхүү хэрэггүй зөвлөгөөн хурлаа хийхээ болиоч. Хий дэмий төсвийн хөрөнгө үрээд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж