Хүүхдүүд амралтаараа 303 минутыг телевиз үзэж өнгөрүүлдэг

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд амралтаараа 303 минутыг телевиз үзэж өнгөрүүлдэг

Хүүхдүүд амралтаараа 303 минутыг телевиз үзэж өнгөрүүлдэг

УИХ-ын гишүүн Н.Учрал  Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд өнөөдөр /2018.10.25/ нээлттэй хэлэлцүүлгийг  Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын нийт хүн амын 37,6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүн амын 80,6 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд 99,7 хувь нь гар утас хэрэглэгч.

Мэдээлэл авч байгаа эх үүсвэрүүдийн хувьд нийслэлд 85,5 хувь телевизээр, мэдээллийн вэб сайтаар 44,1 хувь нь, өдөр тутмын сонин хэвлэлээс 24 хувь гэж судалгаанд оролцсон иргэд хариулжээ. Харин телевиз үзэхэд зарцуулж байгаа хугацаа, эзлэх хувиар нь авч үзвэл ажлын өдөр 1-2 цагт 16,8 хувь, 2-3 цаг үздэг гэж 17,2 хувь нь, өдөрт 3-4 цаг үздэг гэж 14,1 хувь нь, 4-5 цаг үздэг гэж 11,5 хувь хариулжээ.

Энэхүү судалгаанаас харахад өдөрт дунджаар 3,5 цагийг телевизийнхээ өмнө өнгөрүүлдэг юм байна.

Монгол Улсад хүүхдийн нэвтрүүлгийн дамжуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 51 хувиар бага, хүүхдийн кино, хүүхэлдэйн киноны дамжуулалт долоо дахин бага байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан өөр нэгэн сонирхолтой судалгаа гэвэл таны хүүхэд телевизийн өмнө ажлын өдөр 165 минутыг, амралтын өдөр 303 минут өнгөрүүлдэг байна. Хүүхэд багачуудад ямар ч шүүлтүүр, цензургүйгээр хүрч буй өргөн нэвтрүүлэг, телевизийн сувгаар дамжуулагдаж буй контентод тодорхой бодлогоор зохицуулалт хийхгүй бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд хор хөнөөл учруулах аюул ойрхон байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Хуулийн төсөл нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хүүхдийг хамгаалах, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн цогц зохицуулалтыг агуулсан бөгөөд уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээнүүд болон үндэсний хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах тухай зохицуулалтууд бүрэн хэмжээнд хэрэгжих, мэдээллийн үйлчилгээнд хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл, боломж бүрдэх аж.

Э.ЖОНОН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж