Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2018 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-нийг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.
Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг Цагдаагийн Ерөнхий газраас зөвлөж байна.
Батболдын Буяндэлгэр гэх этгээдэд залилуулан хохирсон иргэд та бүхэн цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдоно. Иргэд та бүхэн хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ