Бурхныг доромжлохыг гэмт хэрэгт тооцсон хуулийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Бурхныг доромжлохыг гэмт хэрэгт тооцсон хуулийг эсэргүүцэж байна

Бурхныг доромжлохыг гэмт хэрэгт тооцсон хуулийг эсэргүүцэж байна

Ирланд улсын иргэд бурхныг доромжлохыг гэмт хэрэгт тооцдог үндсэн хуулийн заалтыг хасах эсэх талаар маргааш буюу баасан гаригт саналаа өгөхөөр болжээ. Маргааш тус улсын ерөнхийлөгчийн сонгууль мөн болох юм байна. Ирландын католик сүм хийдийнхэн ч үндсэн хуулийн уг заалтыг “хоцрогдсон” гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа.Өнгөрсөн тавдугаар сард Ирландчууд мөн ийм санал асуулгаар үр хөндөлтийг хууль бус явдалд тооцох үндсэн хуулийн заалтыг хассан юм.

Өнгөрсөн долоо хоногт Irish Times сониноос явуулсан судалгаагаар Ирландчуудын 51 хувь нь хасахыг дэмжиж байжээ. Харин 19 хувь нь хэвээр үлдээхийг хүсэж, 25 хувь нь шийдээгүй байгаагаа хэлсэн бол дөрвөн хувь нь уг санал асуулгад оролцохгүй гэсэн байна.

Хамгийн сүүлд 1855 онд Ирландад бурхныг гутаан доромжилсон хэргээр хүн шийтгүүлж байжээ. Гурван жилийн өмнө Стефен Фрай гэх хошин урлагийн жүжигчин бурхныг элдвээр хэлсэн нь асуудалд орж, түүнд хэрэг үүсгэн шалгаж байсан ч түүний ярьсан зүйлийн талаар хангалттай тооны иргэд гомдол гаргаагүй учир хэргийг хааж байсан гэнэ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж