Сурагчид маргаашнаас амарна

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Сурагчид маргаашнаас амарна

Сурагчид маргаашнаас амарна

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан бөгөөд энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД:

Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал нэг  долоо хоног
Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал  гурван долоо хоног
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал хоёр  долоо хоног
Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал  хоёр долоо хоног
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД:

Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 4-нийг дуустал нэг  долоо хоног
Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 6-ныг дуустал нэг  долоо хоног
Гуравдугаар улирлын дундуур
-Цагаан сарын амралт  нэг долоо хоног
Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй  нэг долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл  нэг долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж