Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулья. Сүнсний холбоосын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ихэр сүнс, хос дөл, дотно сүнснүүдийн талаар нийтлэлийг уншаарай. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биентэйгээ учраад байна. Өнөөг хүртэл ихэнх хос дөлүүд зэрэг төрдөггүй байсан бөгөөд хүний амьдралаар ээлжлэн амьдарсаар ирсэн.
Сүнсний холбоосууд хүчирхэг, сэтгэл татам, ойр дотно байдаг хэдий ч "заяаны хань" буюу өөрийн сүнсний нөгөө талтайгаа учрах нь сүнсний холбоосоос юугаараа өөр байдаг вэ?
Тухайн хүний талаар урьд нь зүүдлэх буюу зөгнөж байсан буюу өмнөх амьдралын энергийн холбоос, харилцаа холбоогоо мөн зүүдэлж, зөгнөсөн байх.
Заяаны ханьтайгаа учрах нь "гэртээ ирж буй" мэт ойр дотно санагдаж, урт удаан хугацаанд уулзаагүй үгүйлэн санасан сэтгэлээ нөхнө. Уулзсаны дараа урьд өмнө буюу өөр цаг хугацаа, орон зайд учирч байсан дурсамжууд сэргэнэ.
Заяаны хань чинь сэтгэл санаа, тааламжгүй байдал зэргийг тольдон харуулахын зэрэгцээ бие биенийгээ ур чадвар, авьяасаараа нөхдөг. Нэг ёсондоо yin/yang энерги шиг бие биенээ гүйцээн, балансжуулна.
Та хоёрын дор хаяж хэн нэг нь өндөр давтамжтай байх бөгөөд Индиго, Кристал юм уу ямар нэг байдлаар дээрх төрлийн генийг өөртөө агуулдаг.
Нас, хүйс, өсөж төрсөн орчин, шашин, соёлын хувьд асар их ялгаатай байсан ч маш дотно, нэгдмэл болохоо мэдэрнэ.
үргэлжлэл: keytosecret.blogspot.com