“Улаанбаатарын өвлийн наадам” болно

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын өвлийн наадам” болно

“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёрдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй эл наадмыг Туул гол дээр хийхээр болсон байна. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчдын болон жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээнүүд болж, урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдана.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэл  хотод өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилготой уг баярт оролцох гадаадын жуулчид нэр бүхий 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж