Дуучин Тэйлор Свифт шүтэн бишрэгчийнхээ ээжид мөнгө хандивлажээ | News.MN

Дуучин Тэйлор Свифт шүтэн бишрэгчийнхээ ээжид мөнгө хандивлажээ

Дуучин Тэйлор Свифт шүтэн бишрэгчийнхээ ээжид мөнгө хандивлажээ

Дуучин Тэйлор Свифт шүтэн бишрэгчийнхээ ээжид мөнгө хандивлажээ

Дуучин бүсгүй “GoFundMe” хэмээх хандив цуглуулдаг цахим хуудсаар дамжуулан сүүлийн гурван жил эмнэлэгт ухаангүй байгаа Лаурианн Бартелл гэх бүсгүйд 15 мянга 500 ам.доллар хандивлажээ.

Лаурианн Бартеллийн 19 настай охин Садие Бартелл өөрийн твиттер хуудсандаа ээжийнхээ эмчилгээний зардалд мөнгө хандивлахыг уриалж, Тэйлор Свифтийн тоглолтыг үзэхээс нь хоёр хоногийн өмнө түүнийг комд орсон тухай бичсэн байна.

Тэйлор түүний жиргээг хараад, GoFundMe цахим хуудас руу орж, мөнгө хандивлаад, “Эрүүл энхийг хүсье! Тэйлор, Мередит болон Оливиа Свифтээс” гэж бичжээ. Мередит, Оливиа гэдэг нь түүний муурны нэр юм.

Шүтэн бишрэгч Садие Бартелл нь түүнийг мөнгө хандивласанд талархсанаа илэрхийлээд Твиттер хуудсандаа, “Би Тэйлор Свифтээс үргэлж урам зориг авдаг. Түүгээр ч барахгүй тэр өөрийн өгөөмөр тусаараа амьдралд минь гэрэл гэгээ нэмлээ, маш их баярлалаа” хэмээн жиргэжээ.

Өдгөө 28 настай авьяаслаг  дуучин бүсгүй Америкийн дуу, хөгжмийн салбарт нэр хүндтэйгээс гадна өгөөмөр зангаараа алдаршсан нэгэн билээ. Тухайлбал, 2011 онд өөрийн төрсөн нутаг болох Пенсилваний номын санд 70 мянган ам.долларыг, Нью-Йоркийн сургуульд 50 мянган ам.доллар, дуучин Кешаг ТикТок дуунаасаа болж асуудалд ороход нь 250 мянган ам.долларыг хандивлаж байсан төдийгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулж мөнгө хандивлан, өөрийн дуу хоолойгоо идэвхтэй хүргэж байсан юм.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж