Сүүлийн үед найруулагч нар зохиолчдын үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэн кино бүтээх нь нэмэгдсэн. Тэгвэл найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэн "Хөх тавилан" уран сайхны кино хийхээр Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт зураг авалтаа эхлүүлжээ.
Киноны гол дүрд мисс А.Баярцэцэг тоглож байгаа аж. Тэрбээр загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм.
Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм.
А.Баярцэцэгийг 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, шилдэг 11-т үлдэж томоохон амжилт гаргаснаар нь хүмүүс андахгүй сайн мэдэх билээ.
Э.БУРАМ
Зочин 2018-10-25 202.126.89.77
Амжилт хүсье. Гадаад хүнтэй сууна уу, дотоод хүнтэй сууна ер нь хэнд хамаатай юм. Өөрөө л монголын төлөө юм хийх хэрэгтэй, хүүхдүүдээ Монгол хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй тэгвэл болоо штээ. Юм хийх гэж зүтгэж яваа нэгнээ дэмжиж байцгаая монголчууд минь
Зочин 2018-10-25 203.91.119.58
Бусдаараа мундаг байхаа.жүжиглэх авьяас бол байхгүй юм билээ.тэр дууны клип дээр харахад эв дүйгүй юм билээ.
evroopoos 2018-10-25 62.235.37.85
ish ene neg amitan zailuul kino OD bolchih sanaatai mon ch ih yavj bna daa hoorhii TER olon helee Oyutolgoi ch yumuu gadnii mongo huulegch nariin esreg zoriulaach
Зочин 2018-10-25 50.24.94.62
Нөгөө гадны дэвсгэр үү
Гамбир царайлсан 2018-10-25 139.5.216.74
авьяасгүй , нүүрэмгий хүүхэн.