Сүүлийн үед найруулагч нар зохиолчдын үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэн кино бүтээх нь нэмэгдсэн. Тэгвэл найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэн "Хөх тавилан" уран сайхны кино хийхээр Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт зураг авалтаа эхлүүлжээ.
Киноны гол дүрд мисс А.Баярцэцэг тоглож байгаа аж. Тэрбээр загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм.
Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм.
А.Баярцэцэгийг 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, шилдэг 11-т үлдэж томоохон амжилт гаргаснаар нь хүмүүс андахгүй сайн мэдэх билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ