Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөлдлөө

Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөлдлөө

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд “Континентал” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, мэс заслын тасгийн эрхлэгч нар оролцсон юм.

Уулзалтын хүрээнд нийслэлийн иргэдэд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлж буй Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, цаашид хийх ажлын талаар танилцуулсан бөгөөд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулах бэлтгэл ажлын талаарх илтгэлийг хэлэлцлээ.

Мөн улсын хэмжээний лавлагаа шатлалын эмнэлгийн дарга нар дүүргийн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийг хөгжүүлэхэд чухал шаардлагатай зөвлөмжийг өгч, цаашид  хэрхэн уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин энэ үеэр  нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлж эхэлснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурсан, мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан зэрэг олон дэвшил байгааг онцлон дүгнэж, цаашид мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд тулгамдаж буй асуудлууд /дурангийн мэс заслаар хийж байгаа өндөр өртөгтэй зарим мэс заслыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх гэх мэт/, шаардлагатай санал, хүсэлтийг дээд шатны байгууллагуудад уламжлан шийдвэрлэх түвшинд арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар уулзалтын хүрээнд авч хэлэлцсэн, нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс заслын тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, багаж тоног төхөөрөмж зэрэг зарим асуудлыг шийдвэрлэхэд бүхий л шатны байгууллагатай хамтран ажиллах, НЭМГ-аас мэс заслын тусламж, үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж буй талаараа мэдээлэл хийж, дүүргийн эмнэлгийн удирдлагуудад цаашид хийх ажлын үүрэг чиглэлийг өглөө.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж