"Я.Содбаатар сайдын эхнэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй" | News.MN

"Я.Содбаатар сайдын эхнэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй"

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

"Я.Содбаатар сайдын эхнэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй"

"Я.Содбаатар сайдын эхнэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй"

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанидаа 950 саяас-1.2 тэрбум төгрөг авсан тухай мэдээлэл гарсан. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатараас тус сангаас зээл авсан эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Манай эхнэрийн найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуй нэгж Жижиг дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод нэлээд удаж байгаа. Энэ зээлийн талаар зээл авсан аж ахуйн нэгжээс нь тодруулж асуусан. Аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтад орж зээлээ аваад зориулалтын дагуу ашиглаад, тодорхой ажлын байр бий болгоод энэ төслөө хэрэгжүүлж байгаа юм билээ. Хэдий хэмжээний зээл авсан гэдгийг нь тухайн аж ахуй нэгжээс  асуусан нь дээр” гэсэн юм.

Тэгвэл энэ талаар “Эпато Анарваан” ХХК-ийн захирал М.Ариунаагаас тодруулав.  

 

“МАНАЙ КОМПАНИ ГРАФИКИЙН ДАГУУ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЯВАА”

-Танай компанийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх мэдээлэл  гараад байна. Үүнд тайлбар өгнө үү? 

-Монголд эх, нярайн өвчлөлт ихсэж байгаа нь нийгэм, эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлын нэг юм. Энэ өвчлөл нэмэгдэж байгаа нь эх нярайн асаргаа, төрсөн эх гам алдах, түүнээсээ болж эрт болон хожуу үеийн эмгэг илрэх, суурь өвчтэй болохтой мөн холбоотой. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд мэргэжлийн хүмүүс нийлж судалгаа хийн, олон улсын жишиг, стандартад нийцсэн төрсний дараах эх, нярайн асаргаа, сувилгаа, хөхөөр хооллолтыг дэмжих, хөх арчилгаа, нярай хүүхдийг зөв амлуулах, асрах үйлчилгээг Монгол улсад анх удаа оруулж ирэн, нутагшуулах чиглэл дээр удаан хугацаанд ажилласан. Үүний үр дүнд Солонгос улсын мэргэшсэн зөвлөхтэйгөөр энэхүү мэргэжлийн сувиллын үйлчилгээг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад бидэнд санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болсон тул Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нээлттэй сонгон шалгаруулалтанд төслөө илгээж, судлуулан, барьцаа хөрөнгөө тавьж, зохих хууль, журмын дагуу зээл авсан.Бид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийж байгаа. ЖДҮХС-гаас зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, эргэн төлөлт, үйл ажиллагаа зэрэг дээр хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ гаргаж явдаг. Бид төслийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгааг хэлэхийг хүсэж байна.

Тус зээлийг яг юунд зарцуулсан юм бэ?

Энэхүү зээлийг авснаар нийгэм, эрүүл мэндийн салбарт эх, нярай, гэр бүлд зориулсан шинэ үйлчилгээг нэвтрүүлэн, валютын гадагшлах урсгалыг тодорхой хэмжээнд багасгаж, өнөөдрийн байдлаар 30 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна. Цаашид 60 гаруй ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна. Мөн бид ажиллагсдынхаа мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага менежментийн арга барилыг сайжруулах зорилгоор Солонгос улсад дадлагажуулж, мэргэшүүлсэн. “Анарваан” төрсний дараах эх, нярайн сувиллын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг бөгөөд манай вэбсайт, фэйсбүүк хуудсуудаар орж мэдээлэл  авч болно.

-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танай компанитай ямар холбоотой юм бэ? Түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг оролцоотой юу?

Я.Содбаатарын хувьд манай компанид хувь эзэмшдэггүй, компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй.  Харин түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг “Анарваан” төрсний дараах эх, нярайн сувиллыг үүсгэн байгуулагчийн нэг. Гэхдээ сүүлийн хугацаанд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан сувиллын үйл ажиллагаанд оролцоогүй. Б.Мөнгөнцэцэг нь эмч мэргэжилтэй, салбартаа олон жил ажилласан, мэргэжил нэгт хүн учир бид хамтарч энэхүү сувиллыг үүсгэн байгуулсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

135 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Я.Содбаатарыг дэмжиж байна 2018-10-25 139.5.219.14

Содоо нь байна уу Тодоо нь байна уу хамаа алга! Хүүхдийн эмнэлэг, сувилал ажиллуулж байгаад баярлалаа. Зээл авах эрх хүн бүрд нээлттэй шүү!

Avatar

Зочин 2018-10-25 43.242.243.160

Хуцна биз. ЖДҮ-ийн дэмжих мөнгөөр эмнэлэг барьсан гэнэ.Өндөр өртөгтэй зөвхөн баячууд үзүүлдэг эмнэлэг шүү. Энэ содбаатар гэж хулгайчийг сайдаас нь огцоруулж яаралтай энэ асуудлыг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-10-25 202.21.117.194

Тэр эмнэлэг нь жирийн иргэдэд үйлчлэх зориулалттай бол баярлах байлаа. Даанч үнэн нь гэж тэнгэрт хадсан үнэтэй. Тусгай хүмүүст зориулсан эмнэлэг байсан шүү. Жирийн иргэдэд нээлттэй бол буянтай ажил гэж үзэх байсан. Энэ зээлийг аваад ард түмэнд хэрэгтэй зүйл хийсэн бол бая яая гэхэв. Энэ зээлийг аваад өөрийн амьдралаа босгох зорилготой маш олон иргэд байгаа шүү.

Avatar

Зочин 2018-10-25 49.0.218.183

nyaluunaas shuluun deeer shde huuhduuded emneleg barij ogsond n bayarlalaa

Avatar

Зочин 2018-10-25 178.62.121.175

Зээлийг зориулалтаар нь ашиглаж байвал болоо юм биш үү хэн гэдэг нь ямар хамаатай юм

Avatar

Зочин 2018-10-25 178.62.8.233

yag iim ach holbogdoltoi emneleg geh mer zuil deer l hongololttei zeeliig n ogoh n zuitei l de

Avatar

Зочин 2018-10-25 178.62.84.4

ЖДҮ ийн зээлийг ийм зүйл ашиглах хэрэгтэй. НЯрай хүүхдийн сувилал барьж 60 аад хүнийг ажлын байраар хангасан ийм төсөлд хөнгөлөлттэй зээл олгоход яахвээ дээ нээрээ

Avatar

Зочин 2018-10-25 162.243.229.141

busdiigaa bodohnee emneleg barijee

Avatar

Зочин 2018-10-25 109.169.63.49

huuhdiin emnelgiin toog nemmeer bna aa ene metiigee ad uzeed bhgui ulam ih bolgomoor bn ter hongololttei zeeleere

Avatar

Зочин 2018-10-25 109.169.63.43

эмнэлэг барьсан нь сайн л бн шд

Avatar

Зочин 2018-10-25 178.62.93.181

Содоо гишүүнийг мэднээ. хүмүүсийн бичээд байгаа шиг худалч хулгайч хүн огт биш ээ. хийе гэсэн бол хийдэг амласан бол амлалтаа биелүүлж байж санаа нь амардаг хүн. Яахав дээ гэр бүлийн хүн нь ЖДҮ ээс зээл авч хүүхдийн эмнэлэг босгож. өнөөдөр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ ямар байгаа билээ. ийм юмыг битгий улстөржүүлж сүржигнээ хүмүүсээ

Avatar

Хужирт 2018-10-25 178.62.93.181

Содоо гишүүнийг мэднээ. хүмүүсийн бичээд байгаа шиг худалч хулгайч хүн огт биш ээ. хийе гэсэн бол хийдэг амласан бол амлалтаа биелүүлж байж санаа нь амардаг хүн. Яахав дээ гэр бүлийн хүн нь ЖДҮ ээс зээл авч хүүхдийн эмнэлэг босгож. өнөөдөр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ ямар байгаа билээ. ийм юмыг битгий улстөржүүлж сүржигнээ хүмүүсээ

Avatar

онон 2018-10-25 178.62.93.181

нярай хүүхдийн эмнэлэг байгуулах гэж улсаас хүүтэй мөнгө зээлээд сууж байгаа нь харин ч магтууштай юм биш үү Яагаад хүүгүй зээл өгөөд хүүхдэд нярайн эмнэлгүүдийг бодлогоор барьж байгуулж болохгүй гэж

Avatar

Зочин 2018-10-25 66.181.178.35

содбаатарын авгай бол нууц ноён өвчтэй энээ тэрээ шал худлаа ?? яг эмлэгийн үзлэгт орвол цоо эрүүл болох нь батлагдана хэт ядуурч доройтсон ард түмэнд ингээд хэлчихэд л итгэнэ гэж доромжилож байгаа байхгүй юу???????? нүгэл нь нзүдээрээ илэрч авгайх нь өвчтэй гэж худлла ярьж байгаа нь муу ёрын үг бодит байдлаараа үнэн болноо харж л байгаарай???????

Avatar

Зочин 2018-10-25 112.72.2.6

Монгол хүн байна даа юу гэж өөрийгөө өвчтэй гэж муу ёрлох билээ дээ. Эрүүл мэндээ мөнгөнөөс дээгүүр тавихгүй би з дээ эмч хүн юм чинь.

Avatar

арайч дээ 2018-10-25 103.57.94.232

ийм байжээ арай ч дэ https://www.youtube.com/watch?v=GGoODFGQJkU&t

Avatar

Зочин 2018-10-25 46.101.77.116

ийм тэнэг юм битгий хуцаж байгаач. харин ч нярайн сувилал барьж ашиглалтанд оруулсан одоо ажиллаж байгаа л юм бн шдээ юм хийж байгаа нэгэндээ яагаад ингэцгээдэг юм бэ

Avatar

Зочин 2018-10-25 202.179.16.50

Ажилд нь хошуу дүрдэггүй хөөрхий. Алсаас л удирддаг гээд байгаамуу даа янз нь.

Avatar

Irgen 2018-10-25 202.126.89.231

Huvitsaa ezemsheed ashig olj l baival tegeed l companyd shuud hamaatai gesen ug sh dee, uuriin eeheldeg buznesee medehgui gej melzeh muuhai sh dee

Avatar

Irgen 2018-10-25 202.126.89.231

Ehner ni companiin huvitsaa ezemsheed orlogoos ni ashig hurtej l baival ter udur turmiin ajild ni oroh eseh ni hend hamaatai um, uls turiin hariutslag huleej ajlaa ug hulgaichaa!!!

Avatar

Зочин 2018-10-25 49.0.218.235

ЭНЭ ЧИГЭЭРЭЭ БАЙВАЛ МОНГОЛЫГ БУРХАН МАРТАНА.

Avatar

баянаа 2018-10-25 69.250.230.117

ёо оо яаэхав вэ үнэхээр хэлэх үг алга хүрэлсүхээ энхболдоо баттулгаа та нар чадахгүй юм баина аа

Avatar

ЖДҮ биш 2018-10-25 66.181.168.81

baychuudad zoriulsan tursunii daraah suvilal shdee. udriin 200-300 myanga

Avatar

Зочин 2018-10-25 122.201.23.226

Сайн байна шдээ хүүхдийн эмнэлэг сувилал дутагдалтай байгаа

Avatar

Zochin 2018-10-25 202.55.191.130

Uls turiin hariutslagaa huleegeed ogtsorson ni dee.

Avatar

Зочин 2018-10-25 139.5.218.200

ene bol uildverle bish baina.

Avatar

Саху 2018-10-25 202.126.89.77

Эмнэлэг сувилал бол жижиг дунд үйлдвэр биш. Сургуулийг ЖДҮ мөн гэж зүтгэж байгаатай адил сонсогдж бн.

Avatar

Иргэд 2018-10-25 122.201.21.34

1 шалгарсан арга саам байдаг гэнэ. 1 хувийн зээл аваад тэр мөнгөөрөө сайдын суудал ч авлигадаж худалдаж ч авч болдог боотрй юм ярьцшюгааж байна. Ардын намын даргаа 9 -аа энэ арай үнэн биш биз дээ. Та хэлээч дээрх 4 улсын их хулгайн гишүүдээ яах гэж байгааг чинь иргэд харж хүлээж байна

Avatar

Энэ сэгсийсэн орк царайт эмч юм уу?? 2018-10-25 64.119.25.33

Халтар царайлчихаад битгий ш** гаад бай. Харваас чам шиг халтараас төрсний дараах эх, нярайн сувиллыг үүсгэн байгуулах ухаан гарахгүй муу барлагаа Хэнийг хуураад байгаан

Avatar

Зочин 2018-10-25 64.119.23.118

За ш** ш**, хамгийн бузар нүгэл бол улс орноо цөлмөх

Avatar

Зочин 2018-10-25 202.9.42.49

Jijig dund uildverleliig demjih zeel ni jijig dund uildverlel buyu uildverjuuleltiig demjih zorilgotoi.zoriulaltiin daguu ashiglasan gd bh yum.iim zoriulaltaar olgogddoggui zeel l dee

Avatar

ХОЛ ОЧИЖ х** 2018-10-25 103.57.94.232

МАН ДАХИАД ЯЛНА ГУЙЛГАЧИНГУУД ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА ТА НАР ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД ИНГЭЖ ТАНСАГ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ
Та нарын ухаан чинь хүрэхгүй өмхий үхэрүүд атаархаж үхэхнэ үү.

Avatar

Монгол 2018-10-25 119.40.97.6

Харнаа наад намыг чинь гарахыг угаасаа устах тавилантай улаантнууд

Avatar

Зочин 2018-10-25 178.62.84.4

АНгалзуурууд 2012*-2016 онд маш их хэмжээний өрөнд оруулж сүйрүүлж хаячихаад одоо хор хутгаж явна уу
Ардчилсан намын новшнууд гарч ирээд сүйрүүлдэг 1996-2000
2012-2016

Avatar

Zochin 2018-10-25 64.119.19.177

SUVILAL CHINI JIJIG DUND UILDVER UMUU.

Avatar

Zochin 2018-10-25 64.119.23.84

Eronhi said ene zeel avsan bolon tatvarin munguur shuultuurin business hiine ged uurlad bga saad nara yaraltai ogtsrulahgui bailgui de

Avatar

Зочин 2018-10-25 202.9.42.49

Энэ асуудлыг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй. Санхүүгийн зохицуулах хороо эдгээр ББСБ-ын зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй. Ерөнхий сайд, Сангийн сайд энэ ЖДҮГ дэмжих санг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-10-25 202.9.42.49

олон түмнийг тэнэг гэж боддог, басамжилдаг нь хариултаас нь харагдаж байгаан биш үү. өөрөө бүгдийг хийчээд одоо болсон чинь өөрт нь хамаагүй аятай "тэгсэн юм билээ "ч гэх шиг. эхнэрээ өвчтэй энэтэр гэжээ. дарга нар болохоо байгаад хэрэгт татагдахаараа л бие муу болчдог, энэ жишгийг л энэ хүн дагажээ. энэ 4 гишүүн болон бусад худалч сайд нар бүгд камерын өмнө сууж байгаад олон түмнээс уучлалт гуй. Уучлалт гуйдаг, хариуцлага тооцож чаддаг Солонгос Хятад улсууд улс төр нь цэвэршээд, хөгжөөд байна.

Avatar

zocninrd tumen 2018-10-25 69.76.229.35

eh nylhasiin ner bitgii bari tegvel teverhen garna gej bodoj baina uu ene zeel iimel humuus avaad baigaan todorhoi shuudee

Avatar

Зочин 2018-10-25 66.181.187.65

п**а нараа. Та нар дэндүү доромжилж бган бишүү.

Avatar

Зочин 2018-10-25 202.126.89.73

Содбаатарын зээл ганц энэ компаниар дуусаагүй цаашаа зөндөө би төрсан дүү нь загвар зохион бүтээгч гээд ажил хийж чаддөггүй нэг нөхрийг ждүхсанд манаач хийлгээд удаж бгаа

Avatar

Зочин 2018-10-25 178.32.227.14

ер нь яг яачихаад байгаан зээл авч болохгүй гэсэн хууль байгаа юм уу. Яагаад хөнгөлөлттэй зээл улсаас авч хүүхдийн эмнэлэг байгуулж болдоггүй юм. Дэмжиж чадахгүй бол дуугай л байцгаа таанууд

Avatar

Зочин 2018-10-25 162.243.166.138

ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ГАЗРУУДЫГ ЯЛАНГУЯА ЭМНЭЛГИЙГ БОДЛОГООР ДЭМЖЭЭД ЯВЧИХ ХЭРЭГТЭЙ ШД. САНАЛ НИЙЛЭХГҮЙ НЬ ДУУГАЙ Л БАЙ. ҮР ХҮҮХЭД ӨВДӨӨД ИРЭХИЙН ЦАГТ НАЙДВАРТАЙ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГА АМИНД ОРОХ ВИЙ. ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛТААР НЬ АШИГЛААД ХЭВИЙН ТӨЛӨЛТТЭЙ ЯВЖ БГА ТОХИОЛДОЛД ЭНЭ ДООР КОММЕНТ БИЧЭЭД БАЙГАА МУНДАГ ХЭЛ АМТАЙ ХҮМҮҮСИЙН АМАНД БАГТАХГҮЙ БЛГҮЙ ДЭ

Avatar

Зочин 2018-10-25 202.21.106.143

Ядуу хүнд титгэлэг тусламжийг эргэлт буцалтгүйгээр өгдөг, эргэж төлөх чадвартай хүнд зээлийг баталгаагаар өгдөг биз дээ. Зээл аваа л биз. Эргэж төлөхгүй бол зээл өгсөн итгээд нь шүүх цагдаад хандах байх…

Avatar

Зочин 2018-10-25 188.225.37.182

huuhdiin emneleg bol mash ih zardal undurtei er n ortgoo hezee ch nohohoorgui l salbar shde iim ersdliig davj garaad emnelgee amjilttai baiguulaad ajiliin bair bii bolgood yavaa n harin ch magtuushtai l yum eyregeer xartsgaay

Avatar

Зочин 2018-10-25 46.101.19.143

Huulind horigloh yamar ch zaalt baihgui ergej tologdoh zeel shu de

Avatar

Зочин 2018-10-25 178.62.8.233

муулаад байгаа ЖДҮ-ийн чинь зээлээр дутагдалтай байгаа хүүхдийн сувилал байгуулаад олон хүнийг ажлын байртай болгочихсон л байна даа. өөрсдөө яаж ч чадаагүй юу ч хийдэггүй байж худлаа нэгнийхээ урмыг битгий мохоож байгаач Монголчууд аа

Avatar

Зочин 2018-10-25 191.96.145.71

ЭНЭ КОМПАНИ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ СУВИЛЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ ГЭЖ УЛСААС ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН ЮМ БАЙНА. НЯЛХ ҮРСҮҮДЭЭ ЭРҮҮЛ САРУУЛ ӨСГӨХИЙН ТУЛД ИЙМ ГАЗРУУДАД ТӨРӨӨС БҮР ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. АЛИВААГ ШҮҮМЖЛЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ХОЛЫГ ХАРААЧ

Avatar

Зочин 2018-10-25 64.119.27.148

хуцдаг хулгайч

Avatar

Зочин 2018-10-25 202.21.106.143

Атаархуу солиот!!!

Avatar

Зочин 2018-10-25 46.101.79.148

Huuhed haniad tomuu hureheer yaj sandardag bilee yadaj baihad emneleg n hureltseegui za hureltseetei bailaa gehed or oldohgui koridort esvel or garahaar ir geed ulam hundruuldeg. iim suvilaluud ih baih yum bol asuudal arai oor shd eejuuded bol ih l heregtei de

Avatar

Зочин 2018-10-25 198.199.64.130

Bolj l bn shde huuhdiin emneleg onts shaardlagatai baigaa n unen shd

Avatar

Зочин 2018-10-25 178.62.93.181

Энэ Эпато Анарваан гээд эмнэлгийг ингэж ад шоо үзэх биш харин ч талархан дэмжээд өгмөөр юм аа.Монголчууд тамын тогооны үлгэрээсээ хэзээ салах хүмүүс болоо

Avatar

Зочин 2018-10-25 178.21.175.30

хүүхдийн эмнэлэг барьж байгуулья тохижуулья гэхэд ийм хөнгөлөлттэй зээл өгөлгүй яахав. Ямар алт ухья гэсэн биш

Avatar

Зочин 2018-10-25 46.101.11.119

хүүхдийн эмнэлэг сувилал баригдсанд яагаад уурлацгаагаад байгаан

Avatar

Зочин 2018-10-25 107.170.170.208

Зээлээ яг энэ зориулалтаараа ашиглаж байгаа бол ок шүү харин ч

Avatar

Улсын их хулгайч гишүүд 2018-10-25 122.201.21.34

Авлигын үүр уурхай бол ардын нам юм байна 69 тэрбум шахааны ах нар эрдэнэтмйн 51 энд тэндгүй хаус орон сууц байр машин унаа газар тансаглал гээд ардын намын дарга дарганцар улсын их хулгайн гишүүд гээд бүгд луйварчид хулгөйч дээрэмчид эх охноо иргэдээ тоноод сууж байдаг 2 гурав дөрөв таван нүүртэй адгийн шаар новшнууд . Бүгдийг нь шоронд яьуулаач

Avatar

Зочин 2018-10-25 131.175.41.28

Хэн ч ийм хариулт хэлж чадна. Бизнес эрхэлж бололгүй яахав. Гэхдээ улстөрд орж нийтийн эрх ашгийг хамгаална гэчихээд ингэж хувийн сонирхолдоо үйлчилмээргүй. Улстөрч биш бол ийм бага хүүтэй зээл ард түмэнд олдохгүй л дээ. Ингэж хууль бус зүйл хийж байхаар энэ санг хаавал таарна. Тэртээ тэргүй ард түмэн авч чадах биш

Avatar

Зочин 2018-10-25 202.9.42.49

компанийн үйл ажиллагаанд оролцдог байна уу үгүй юу хэнд падтай , зээл авч өгчөөл талы нь банкалж аваал ажил хийхгүй гэртээ тарвалзаал хэвтэж байна шд наад сайданцарын авгай чинь

Avatar

Я. Содбаатар 2018-10-25 182.160.34.150

сайд " Бараг " юу ч мэдэхгүй, " Шүгэлдээд л " явж байсан бололтой.

Avatar

Зочин 2018-10-25 46.101.78.176

эмнэлэг барьсан байна шдээ юу нь тийм муу байна

Avatar

Энэ өмхий хулгайч нараа аваач эээ 2018-10-25 175.38.117.60

Цайрчихсан пиздaaa нарыг эээ

Avatar

Буруу нь юу байгаан 2018-10-25 185.89.216.238

Хаха. Ард түмэн цагаан цаас. Содбаатар миний бие 1 утасдаад л 1 тарбумын зээл авна. Та нар бол 1 жил хөөцөлдөөд ч авч чадахгүй. Чадаж байгаа юмыг яахын та нар. Хаха. Тийн миний сонгуульд мөнгө хэрэгтэй. Яахын та нар. Өөрөөр би яаж сонгуулийн шархаа нөхөх юм. Ардууд та нарын саналыг худалдаж авсан, хууль бусаар төрийг авсан, миний буруу юм уу гэвэл мөн алаваа.

Avatar

Зочин 2018-10-25 202.9.43.40

Татвар төлөгчийн мөнгийг улсын төсөв нэрээр хураан авч жижиг дунд үйлвэр хөгжүүлэх сан гэгчийг байгуулж жилийн 1-3 хүүтэй зээл авч эргүүлдүүлэн луйвар хийж байна. Шударга царайлсан МАН-н улс төрч нартай хатуу хариуцлага тооцох цаг иржээ. МАН Монголын ард түмэнд учруулж байгаа гай зовлон дуусах болоогүй гэж үү. УИХ-н гишүүн Содбаатар Солтан Болорчулуун Б.Батзориг нартайхариуцлага тооцох цаг болжээ

Avatar

Зочин 2018-10-25 185.72.247.201

jijig dundiin zeeliig iim heregtei salbart oruulj baigaa bol yu heleh ve ajiliin bair nemegduulj niigemd eyreg bol ergeed zeeliin ergen tololt heviin bol end notstoi asuudal neg ch alga gaihaad baih ch shaardlaga baihgui

Avatar

Зочин 2018-10-25 198.199.64.130

Хүүхдүүдэд том хөрөнгө оруулалт хийсэн байна. ийм салбарт л энэ хөнгөлөлттэй зээлээ сайн өгмөөр байна

Avatar

Зочин 2018-10-25 45.55.255.1

ийм хүүхдийн эмнэлэг сувиллын газрууд олноороо нээгдээсэй. Үнэн дутагдалтай байна Монголд

Avatar

Зочин 2018-10-25 202.179.27.108

Жижиг дунд үйлдвэрлэлд өгөх зээл болохоос эмнэлэгт өгөх зээл биш эмнэлэг бол үйлдвэрлэл биш шүү дээ тиймээс Содбаатарын оролцоотой өгсөн нь үнэн л дээ эд нарт ямар шударга зан гэж байх биш эрх мэдлээрээ түрий барьж бүх юмыг хийдэг. Жирийн жижиг дунд үйлдвэрлэлд юун тэрбум төгрөг 100 сая төгрөг зээл авахад хүртэл хэцүү авилгал өгнө эсвэл төрийн албанд таньдаг хүнтэй бол өгөх юмыг нь өгч байж л авна . Жирийн иргэд бизнес эрхлэх маш их хэцүү дарамт шахалт их, дэмжлэг байхгүй бор зүрхээрээ явна.

Avatar

Зочин 2018-10-25 66.181.189.105

Мэлздэг хулгайчууд МАН аар дүүрлээ шүү банхар Батзориг унжаа учрал гээд урт цуваа

Avatar

Зочин 2018-10-25 66.181.167.142

эрүүл мэндийн салбар хамгийн чухал нь шүү. Эрүүл байвал бүх зүйл болдог. харин ч нүдээ олсон зээл байна. үр дүн нь удахгүй гарах байхаа.

Avatar

Уншигч 2018-10-25 64.119.22.116

Ийм нийгэмд амьдарч байгаадаа гутармаар юмаа . Шударга ёс хаачсан юм бэ

Avatar

Зочин 2018-10-25 188.166.227.99

Мөнгөө гээд балиар шуналтай нэг авгай байдаг, орохоор барахгүй удирддаг шүү дээ.

Avatar

Тендер 2018-10-25 66.181.161.71

Ямар тендерт яаж өрсөлдөж авсан юм бол?

Avatar

Зочин 2018-10-25 203.91.115.38

Ашиг сонирхолын зөрчлөө гэж… хэ хэ. тэр нэгэн эрхэм нөлөөлөөгүй бол Зээл авч чадахгүй л дээ. Түүнийгээ л хэлэл дээ. Шударга л байлдаа. Нийгэм тэгж ойлгохоор байна ш дээ. Монголын төр хэзээ цэвэрших вэ???

Avatar

Зочин 2018-10-25 45.55.255.1

нярайн эмнэлэг сувилал ямар ч хүрэлцээгүйн улмаас олон хүүхэд шарлалтаасаа болоод тархины саажилттай насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж байна. энэ чиглэлийн ганц ч болтугай эмнэлэг сувилал нэмэгдсэн нь сайшаалтай л санагдаж байна надад

Avatar

Нярай бол ЖДҮ мөн 2018-10-25 185.89.216.239

Нярай асрах бол Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж байгаа юм. Яагаад гээч. Тэр нярай том болоод ЖДҮ хөгжүүлнэ, би баттай мэджийн. Юм ойлгохгүй юмнууд худлаа шүүмжлээд тээ.

Avatar

В 2018-10-25 64.119.26.55

Нярай асрах чинь жижигдунд үйлдвэрлэл юмуу. Тэнэг хүмүүстэй ярьж байгаа юм шиг арай доромжилжаан.

Avatar

В 2018-10-25 64.119.26.55

Нярай асрах чинь жижигдунд үйлдвэрлэл юмуу. Тэнэг хүмүүстэй ярьж байгаа юм шиг арай доромжилж байгаа юм биш үү!

Avatar

зочин 2018-10-25 203.91.115.249

Ингэж хэлээл болчихдог сайхан юмаа

Avatar

Зочин 2018-10-25 203.169.49.124

Энэ сэтгүүлчид хардах юмаа олж ядах юмаа. Өөр бичихээр юм олдохгүй байна уу. Уул овоо шиг юм байхад ажлаа хийж байгаа хүмүүсээр оролдоод.

Avatar

Зочин 2018-10-25 178.62.8.233

Зөв зүйтэй. нярайн сувилал олон тоогоор хэрэгтэй байна. Нярайн шарлалт маш их байна. харин ч бүр бодлогоор дэмжээд өгмөөр байна төр засаг маань

Avatar

Зочин 2018-10-25 122.201.26.13

х****а энэ н**ш улстөрч тэгээд эхнэр ажилдаггүй ч гэсэн нөлөөлөөгүй гэвэл ёстой нөгөө нар баруунаас гарах байлгүй бааснууд үсгүй хуснаа хулгайчуудыг

Avatar

зочин 2018-10-25 103.37.95.82

ЖДҮ эрхлэгч бүх хүнд энэ зээл нээлттэй‼️ Сонгон шалгаруулж хөнгөлөлттэй зээл олгодог‼️ гол шалгуур нь үйл ажиллагаа явуулдаг ганц нэг ажлын байр бий болгосон тайлан үнэн зөв бх гэх мэт л юмнууд шаарддаг юм бн лээ. угаасаа юу ч байхгүй зөвхөн санаанд цаасан дээр байгаа зүйлд төслийн санхүүжилт олгох нь эрсдэлтэй шүү дээ. Би бол 2 хүн цалинжуулж нөхөртэйгээ ажилладаг яг материалаа үнэн зөвөөр бүрдүүлээд түрүү жил хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан одоо хэвийн төлөлттэй.

Avatar

Зочин 2018-10-25 103.37.95.82

ЖДҮ эрхлэгч бүх хүнд энэ зээл нээлттэй‼️ Сонгон шалгаруулж хөнгөлөлттэй зээл олгодог‼️ гол шалгуур нь үйл ажиллагаа явуулдаг ганц нэг ажлын байр бий болгосон тайлан үнэн зөв бх гэх мэт л юмнууд шаарддаг юм бн лээ. угаасаа юу ч байхгүй зөвхөн санаанд цаасан дээр байгаа зүйлд төслийн санхүүжилт олгох нь эрсдэлтэй шүү дээ. Би бол 2 хүн цалинжуулж нөхөртэйгээ ажилладаг яг материалаа үнэн зөвөөр бүрдүүлээд түрүү жил хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан одоо хэвийн төлөлттэй.

Avatar

Зочин 2018-10-25 178.62.84.4

эхнэр нь найзтайгаа нийлж байгуулсан компаниараа жижиг дундын зээл авч тэрүүгээ эх нялхасын эндэгдлийг бууруулах сувилал байгуулж олон хүнийг ажилтай орлоготой болгож үүнд одоо юу нь тийм буруу байна аа ??

Avatar

Зочин 2018-10-25 64.119.27.148

тэнэг юм уу ЖДҮ ийн зэээээл гээд байна

Avatar

Хх 2018-10-25 66.181.160.38

Иргэн та ямар нэг том гарын оролцоогүйгээр нэг тэрбум төг зээлэх гээд үз. Нас чинь хүрэхгүй биз. Энэ тайлбарыг нялх хүүхэд ч итгэхгүй. Улайрсан луйварчид жаахан үнэмшмээр тайлбарлаж байхсан.г

Avatar

Зочин 2018-10-25 178.62.226.185

jijig dundiin zeel olddog shu de hiie buteey geed yavj bga uchnuun humuus l ene zeeliig avch hol deeree bosson. erh medeltei humuus l ene zeeliig avdag geed door bichsen huntei bol sanal niilehgui bna !!!

Avatar

Зочин 2018-10-25 46.101.79.148

Ханиад томуу газар авч ээж хүүхдүүд шалаар хөглөрч байхаар тохилог тухтай эмнэлэг нэгээр нэмэгдсэнд уурлах бус харин ч эх нярайн уг төвийн үйл ажиллагааг улам дэмжээд өгмөөр байгаам.

Avatar

Зочин 2018-10-25 64.119.27.148

энэ өөрөө бичээд бна. банкнаас зээлээ авах ёстой

Avatar

Зочин 2018-10-25 37.201.215.125

худлаа шааж байнаа

Avatar

Зочин 2018-10-25 178.62.36.18

Zeel l bna shde ergej tologdoh zeel. yamar ardchilsan namiin har hulgaichuud shig eh ornoo zaraad idsen bish huuhdiin suvilal baiguulsan bna

Avatar

Зочин 2018-10-25 178.62.36.18

huuhdiin suvilal baiguullaa gehed hardagddag l niigem bolj argagui

Avatar

Зочин 2018-10-25 122.201.31.176

Sunshine хотхон бол Содбаатарын мөнгөөр барьсан хотхон.Эхнэр нь Химонд ажилладаг мөнгөө хянадаг байсан биз.Анарваан sunshine d байдаг

Avatar

Зочин 2018-10-25 198.199.64.130

Энэ Монголчууд чинь тэр аяараа хууль болциймуу. Юу л даа хуульд хориглосон заалт байхгүй. зээл авсан бол зээлийн зарцуулалтыг аудит хянадаг шд. Эх нярайн сувилал байгуулсан юм байж. Энэ одоо тийм эмзэглээд байхаар асуудал мөн үү.

Avatar

Зочин 2018-10-25 202.126.89.239

АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР Л ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД БАЙНА ДАА !!! БҮГД Л ХУЛГАЙЧ !!!

Avatar

Zochin 5 2018-10-25 117.111.16.196

Арай л элий юм ярих юмаа. Яаааааамар ч хамаагүй гэнээ. Ард олон биднийгээ бүгдийг нь балай гээд бодсон байдаг байхаа. 1сая төгрөгний зээл авах гэж би талийг нь л бараг зарцуулах ёстой юм байна лээ шдээ. Гэсэн ч олдоогүй л дээ ккк.

Avatar

Зочин 2018-10-25 46.101.78.176

Хүүхдийн эмнэлэг, сувилалын хүрэлцээ хаа хаанаа маш муу байгаа биздээ. Яахав дээ хүүхдийн сувилалд төслийн зээл өгөө л биз. тэр нь зориулалтаараа ашиглагдаад өчнөөн хүнийг ажлын байртай болгож хүүхэд нярайг хүлээж авах төвтэй болгосон л байна даг. Нээх учиргүй улстөржүүлээд байхаар сэдэв энэ биш ээ

Avatar

Зочин 2018-10-25 64.119.27.148

чи зээл хөөцөлдөөд үздээ нас чинь хүрэхгүй

Avatar

HMM 2018-10-25 203.91.115.248

gadagshaa yavj yaaj huuhdee asrah ve gesen uilchilgeeg (Uildverlel) Mongoldoo avne gsen ug uu? Yag yamar uil ajillagaa ni jijg dund uildverlel ve?

Avatar

Зочин 2018-10-25 178.62.36.18

huuliin daguu durem jurmaar n zeel avaad niigemd heregtei zuil barij baiguulsan yum bishuu yag yu n buruu baigaa bolood shuumjleed bgan ene humuus ?

Avatar

ИРЭЭДҮЙ 2018-10-25 178.62.8.233

ЭХ НЯРАЙН СУВИЛАЛ БАЙГУУЛААД 67 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БАРЬЖ БАЙГУУЛЖ….
ЗЭЭЛ НЬ ХЭВИЙН ТӨЛӨЛТТЭЙ ОДОО ТЭГЭЭД ТА НАРЫНХААР ЯАХ ЁСТОЙ ЮМ. ЭХ НЯРАЙН ЭНДЭГДЭЛ ДЭЛХИЙН ТҮВШИНТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ӨНДӨР БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ИЙМ ЮМЫГ БҮР БОДЛОГООР ДЭМЖСЭН Ч ЯАХАВ ДЭЭ

Avatar

зочин 2018-10-25 107.170.170.208

Ийм зээлийн төсөлд шалгарах чинь их хурлын гишүүн байгаад ч нэмэр байдаггүйншдээ. Өчнөөн шалгуураар орж байж авдаг шд. Нэг удаа төсөл ч бичиж үзээгүй юмнууд их далжигнах юм аа. Би бол ЖДҮ-ийн төсөл авсан. Авах авахдаа маш өндөр шалгуураар авсан. Яг хэрэгтэй хүндээ очдог шд. Худлаа тархиа гашилгаж үзээгүй хэдэн хүн цалинжуулж сураагүй хүмүүс юун их юм

Avatar

Зочин 2018-10-25 107.170.170.208

Ийм зээлийн төсөлд шалгарах чинь их хурлын гишүүн байгаад ч нэмэр байдаггүйншдээ. Өчнөөн шалгуураар орж байж авдаг шд. Нэг удаа төсөл ч бичиж үзээгүй юмнууд их далжигнах юм аа. Би бол ЖДҮ-ийн төсөл авсан. Авах авахдаа маш өндөр шалгуураар авсан. Яг хэрэгтэй хүндээ очдог шд. Худлаа тархиа гашилгаж үзээгүй хэдэн хүн цалинжуулж сураагүй хүмүүс юун их юм

Avatar

Ичихгүй гэр бүл вэ 2018-10-25 122.201.21.34

Иргэдийг тэ1 гэж бодож их басаж улсаар нь дорд үзэж доромжилж байхшив. Залуу хүний шинжгүй арчаагүй гэр бүл вэ. Цаашид нүүрээ хийх газаргүй болох гэж байж юун олон 7 юм ярьдгийн. Чимээгүйхэн буруугаа хүлээгээд зээл мөнгөө буцаагаад уучлал гуймаар юм. Цагаандаа гарсан гарууд вэ энэ гэр бүл. Ажлаа өгөөсэй дээ. Ардын намын луйварчид дээрэмчид 60 тэрбумын хулгайчид.. зомданий ашгаас авдаг л бол тэгээд хамаатай ш дээ. Тэ1үүд

Avatar

Ичихгүй гэр бүл вэ 2018-10-25 122.201.21.34

Иргэдийг тэ1 гэж бодож их басаж улсаар нь дорд үзэж доромжилж байхшив. Залуу хүний шинжгүй арчаагүй гэр бүл вэ. Цаашид нүүрээ хийх газаргүй болох гэж байж юун олон 7 юм ярьдгийн. Чимээгүйхэн буруугаа хүлээгээд зээл мөнгөө буцаагаад уучлал гуймаар юм. Цагаандаа гарсан гарууд вэ энэ гэр бүл. Ажлаа өгөөсэй дээ. Ардын намын луйварчид дээрэмчид 60 тэрбумын хулгайчид.. зомданий ашгаас авдаг л бол тэгээд хамаатай ш дээ. Тэ1үүд

Avatar

ямбий 2018-10-25 203.91.115.38

ТЭГЭЭД ЮУ ХИЙДЭГ АВГАЙ ВЭ ГЭРТЭЭ АЯГА ТАВАГ УГААГААД Л СУУДАГ БАЙХНЭЭ ха ха

Avatar

Зочин 2018-10-25 46.101.74.197

Яачаад байгаан эргэн төлөлт хэвийн, зээлийн зарцуулалт зайлшгүй чухал салбарт орсон байна. Манайхан дэмий юман дээр дөвчигнөдөгөө болих хэрэгтэй

Avatar

Зочин 2018-10-25 49.0.219.62

Зөв зүйлд л зарцуулсан байна шдээ

Avatar

зочин 2018-10-25 202.9.42.153

Хулгайчуудын төрсөн нь үнэн , үхэх нь үнэн . Бусад нь бүгд худлаа ..

Avatar

Zochin 2018-10-25 66.181.186.24

Arhi tamhi gutil budaa gej baihaar eruul mendiin salbaraa ene metchilen bodlogoor demjih heregtei l dee

Avatar

ххх 2018-10-25 202.70.33.171

Бүгд л хувьцаа эзэмшдэг компанийхаа үйл ажиллагаанд ордоггүй гэх юм. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахын тулд хувьцаа эзэмшигч заавал өөрөө хувьцаа эзэмшигчийн хурлаа хийж шийдвэр гаргана эсхүл өөрөө зээлийн гэрээнд гарын үсэг зурна. Оролцохгүй байна гэж худлаа. Гарамжав гишүүн хажууд нь хамаагүй дээр юм, оролцдоггүй энэ тэр гэж худлаа шалчиганахгүй.

Avatar

Zochin 2018-10-25 202.21.96.212

Jijig dund uildverleliin zoriulalttai zeeliig barag emneleg shaatsiin bish uu?

Avatar

Jgjhy 2018-10-25 150.129.143.129

Hudlaa shte. Za.za mingold gemt heteg hulgai hiideg hun baikhgui. Bugd tseber

Avatar

Иргэн 2018-10-25 103.9.90.131

Монгол байхгүй гое л газар байна лээ ш дээ. Төрсний дараах бүхий л үйлчилгээг нэг дороос мэдрэхэд сайхан байсан шүү. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Битгий хүний хийсэн бүтээн байгуулалтыг улс төржүүлээд байл даа. Бодвол Зам тээврийн яамныхан л ингэж бичүүлж байгаа байх л даа. Юу г нь ч мэдэхгүй байж иргэд нь хошуурахыг нь яанаа

Avatar

Women 2018-10-25 66.181.161.56

Emegteichuud bidend heregtei shan l uilchilgee bna

Avatar

zozo 2018-10-25 66.181.186.24

zozo bolj l baina sht. zuv l zuil hiij baigaan baina

Avatar

иргэн 2018-10-25 202.21.127.170

арайч дээ энэ хүнийг бусад нөхдүүдийг сайдын суудлаас бүгдийг огцруул компанид гэр бүлийн бүх хүн хамааралтай байдаг эхнэр нөхөр оролцохгүй гэж хэзээ ч үгүй заавал хошуу хуруу нэмэрлэдэг өндөр хөгжилтэй орнууд эхнэр нөхрөөсөө болоод албан тушаалаа өгөөд уучлал гуйгаад зогсож байгааг харахгүй байна уу тэнэг хүн хуурч байгаа юм шиг гүрийгээд гүлдийгээд наад ичих булчирхайгаа хөгжүүл нотой ноцтой юмуудыг бүгдий нь илчилж ил тод болго ард түмэн тооцоо хийж дахиж ийм новшнуудыг төрд битгий ойртуул

Avatar

Зочин 2018-10-25 178.62.36.18

Хүн л юм чинь яагаад бизнес эрхэлдэг чиглэлээрээ авч болохгүй гэж сонин юмаа

Avatar

Би байна 2018-10-25 203.169.48.34

ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг сувилалд өгдөг нь ямар учиртай юм бээ?

Avatar

Зочин 2018-10-25 66.181.179.177

Мань мэтийн хүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан хэцүү даваа байна лээ гэтэл иргэдэд сая төгрөгийн зээл өгөхгүй хэрнээ дарга нар тэрбум тэрбумаар

Avatar

иргэн 2018-10-25 122.201.31.129

Ач холбогдол хачин юм. Солонгосоор хүүхдээ хөхүүлэхийг заалгана гэж юу яриад байнадаа. Монголчууд заах ёстой бишүү. Зээлээ улсын маш чухал юманд зарцуулмаар . Эднийг буруутгаж байгаа бишээ. Улсын зээлийн тухай юм шүү.

Avatar

УИХ-Н ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ЖДҮ-н ЗЭЭЛИЙГ АВДАГ 2018-10-25 139.5.216.74

Жирийн иргэдэд олдохгүй, олдодгүй. УИХ-н гишүүд, сайд, дарга нарын гэр бүл, түрүүвч нэгтэй ойрын хүмүүс жижиг дундын хүү багатай зээлийг авдаг.

Avatar

Зочин 2018-10-25 46.101.78.176

энэ бичсэн хүн ядаж ганц удаа төсөл бичиж орсон болов уу. Үнэхээр санаа нь хэрэгжихүйц байгаад ажлын байр нэмэгдүүлэх нийгэмд үр ашигтай төсөл байвал Жижиг дундын зээл олгогддог шүү дээ. Худлаа нээх томорсон улсууд л бхын. Амьдрал дээрээ төсөл бичээд тэгэе ингэе ийм санаа байна гээд явсан болов уу даа

Avatar

uilchluulegch 2018-10-25 103.9.90.53

manai egch turuud nuhur huuhedteigee ene suwilald hewtej suwiluulsan. uilchilgee saitai uneheer goyo gazar bsan,

Avatar

zochin 2018-10-25 103.9.90.53

huuliin daguu tusluu bicheed, shalgaraad zeelee avsan bol bolj bn. eh huuhdiin tuluu zuv zuil hiij bn

Avatar

zochin 2018-10-25 103.9.90.53

bodit baidliig il bolgoj neree tseverlej avah heregtei

Avatar

Зочин 2018-10-25 202.126.88.40

зээл л юм байна шүү дээ. эргэж төлөх юм байна. архи дарс хийж , алт мөнгө ухаагүй л юм байна

Avatar

Зочин 2018-10-25 103.229.121.74

Гурван сая хүнээс нэгд нь ч ганц сая төгрөгийн зээл олдохгүй байхад 76 хүнээс 4 нь тэрбум тэрбумаар авчихна гэдэг шудрага явдал уу?

Avatar

Зочин 2018-10-25 46.101.78.176

энэ бичсэн хүн ядаж ганц удаа төсөл бичиж орсон болов уу. Үнэхээр санаа нь хэрэгжихүйц байгаад ажлын байр нэмэгдүүлэх нийгэмд үр ашигтай төсөл байвал Жижиг дундын зээл олгогддог шүү дээ. Худлаа нээх томорсон улсууд л бхын. Амьдрал дээрээ төсөл бичээд тэгэе ингэе ийм санаа байна гээд явсан болов уу даа

Avatar

bi mongol hun 2018-10-25 202.131.233.50

NAAD DALII AMTAI YANGUG gedeg sonin ovogtoi nohoriin chin ehner ni uil ajillagaand ordoggui baij bolnoo. Oilgoloo. ..Gehdee kompanii huvitsaa ezemshigch bizdeeeeeeeeeee? aan? Tgeed kompanias ashigaa avna bizdee aan? Teneg hun huurch bgaa yum shig yrih yum daa. Ter ooriig ni songoson hodooniihoo toirgiin mangaruudiig gej bodood bnuu?

Avatar

Uvurkhangain zaluu 2018-10-25 202.126.89.134

Naad hel amaa med, boditoor boldguim irdeguin bol uiliin uree bodooroi. Eruul mendiin shalgaanas bolj oroltsdoggui. Ard tumendee buyantai saihan gazar neej ugsun bish cham shig yumnuudad ingej yanz bureer heluuleh zuil baih yosgui. h**** idsen amidraliihaa stressiig uurtuu l garga !!

Avatar

Зочин 2018-10-25 202.9.42.179

Оролцдог үгүй нь хамаагүй. Компанийн хувь эзэмшдэг, ашиг орлого олдог л бол тэгээд энэ асуудал тодорхой биз дээ?

Avatar

Зочин 2018-10-25 66.181.177.54

POPOR ARISA HAMGALAH HEREGGUI OGTDOR

Avatar

бодлын хулгайч 2018-10-25 66.181.167.53

САЙНА ГӨРЖ БАЙНА ДАА. ИНГЭЖ ХЭЛЭЭРЭЙ ГЭСЭН ЮМ БАЙХ ДАА. ЧААВААС ГЭЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж