“Нийгмийн даатгал-Миний мэргэжил” сэдэвт уралдааныг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

“Нийгмийн даатгал-Миний мэргэжил” сэдэвт уралдааныг зохион байгуулна

“Нийгмийн даатгал-Миний мэргэжил” сэдэвт уралдааныг зохион байгуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгал-миний мэргэжил” сэдэвт сургалт, ажил мэргэжлийн уралдааныг 2018 оны аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулна.

Улсын хэмжээнд 7 бүсэд зохион байгуулах тус уралдааны зорилго нь удахгүй болох нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтын өмнө байцаагч, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сорих, дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ санаа, санаачлагыг дэмжиж нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.

Баруун бүс Ховд аймагт, Хангайн бүс Орхон аймагт, Төвийн бүс Дархан-Уул аймагт, Зүүн бүс Дорнод аймагт, говийн бүс Өмнөговь аймагт, нийслэлийн дүүргүүдийг 2 бүсэд хуваан тус тус зохион байгуулж асуулт, хариулт, кейс, бодлого, “Аха” тэмцээнээр байцаагч, ажилтнуудын чадавхийг сорих юм.

Гурван жил тутамд зохион байгуулдаг нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох ээлжит шалгалтад энэ жил 557 байцаагч шинээр болон эрх сэргээхээр оролцоно.

Эх сурвалж: НДЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж