17 дэд сайдын жилийн зардал 590 сая гэв

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

17 дэд сайдын жилийн зардал 590 сая гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.35 цагийн орчимд эхэлж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ хүрээнд дэд сайд нарыг хуучнаар нь үлдээх асуудлыг хөндөж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Дэд сайд нарыг цомхотгосон нөхцөлд хэдэн төгрөг хэмнэх боломжтой. Төсөв хэлэлцэх явцад гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрийг гаргасан нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой холбоотой биш үү” гэсэн асуудлыг хөндлөө.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Дэд сайдын нэг жилийн зардал 34.7 сая, 17 сайдынх 590 сая төгрөг болно. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх үед гишүүд “Засгийн газраа шинээр бүрдүүлээд ажил эхэлж байтал төсөв хэлэлцэх явцад гэнэт санал оруулж ирээд гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь хэр зохистой вэ” гэдэг асуудлыг хөндсөн. Санал нь өөрөө хоёр хэсэгтэй байсан” гэсэн тайлбар хийлээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог буцаах боломжгүй болсон 2015 оны төсвийн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэд сайд нарын төсвийг хассан. Одоо түүнийг буцаах боломжгүй. Тиймээс дэд сайд нарыг чөлөөлье гэдгээр саналаа хураагаад, шаардлагатай гэж үзвэл дэд сайд нарыг дахин УИХ-д оруулж болох юм гэв. Ингэхгүй бол Үндсэн хуулийн цэц рүү очиж маргаан дагуулна гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж