Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд цөөн хоног үлдлээ. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр /2018.10.25/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаан болж медальтнууд тодорно. Өчигдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарсан ч харамсалтай нь нэг ч бөх дагах барилдаан хийх боломжгүй боллоо.
Эмэгтэй 50 кг-ын жинд Э.Нарангэрэл шөвгийн наймд Украины бөх Окана Ливачэд 10:3-аар ялагдан тэмцээнээ дуусгасан. Ливач дараагийн тойрогт Японы Сусакид ялагдсан учир манай бөхөд дагах барилдаан гараагүй юм.
ДАШТ-д тав дахь удаагаа оролцсон Э.Нарангэрэл энэ жил шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүллээ.
53 кг-ын жинд Э.Сумъяа БНСУ-ын Ли Шин Хиг ялсан ч Эквадорын бөх Л.Мелендерст ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Э.Сумъяа 2013 онд Будапешт болсон ДАШТ-ий 51 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ жилийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр гурав дахь удаагаа дэлхийн дэвжээнд өрсөлдлөө.
57 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг эхний тойрогт Хойд Солонгосын бөх Жон Ин Сумд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Хойд Солонгосын бөх шөвгийн наймд Норвегийн Билленд ялагдсан учир цааш өрсөлдөх боломжгүй болсон юм.
23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын алт, өсвөр үеийн мөнгөн медальт А.Батцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдлөө.
62 кг-ын жинд Э.Гантуяа БНСУ, Туркийн бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын Мэллори Вельтэд 14:4-өөр цэвэр ялагдсан. АНУ-ын бөх хагас шигшээд Болгарын Тайбе Юсейнд ялагдсан учраас манай бөхөд дагах барилдаан гараагүй юм.
Ийнхүү өчигдөр дэвжээнд гарсан манай дөрвөн бөхөөс хэн ч медалийн төлөө өрсөлдөх эрхийг авч чадсангүй.
Манай эмэгтэйчүүдээс 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, 59 кг-ын жинд Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй багийн дүн маргааш гарна.
"Будапешт 2018" ДАШТ-ий онцлох фото агшнаас хүргэе.
zochin 2018-10-25 66.181.161.65
The athlete is a very difficult profession.
зочин 2018-10-25 182.160.34.74
манай охидуудад ганц дутагдал байна хөлөө битгий алд ,хөлгүй цээж барилдадгүй юм ,үүнийг би биш уг нь танай дасгалжуулагч хэлэх ёстой юм,эввэл өөрөө хөлгүй цээж бол ,эсвэл өрсөлдөгчөө хөлгүй цээж болго ,та нарын бэлтгэлийн философи энэ шүү,танай дасгалчуулагч нар олон таван юм ярина,гэхдээ тэд орчин үеийн дүрэмд таарсан барилдаан хэзээ ч заахгүй толгой муутай ,хэл муутай,сэтгэлгээ муутай,анализ муутай,судалгаа муутай та нар өөрийнхөөрөө барилд
зочин 2018-10-25 182.160.33.63
гадаад оронд бэлтгэл хийнэ гэж юм үзээгүй юм шиг бөхчүүдээ битгий явуул,зарим үед хэнийгээ явуулах вэ яаж судалгаа хийх вэ гэж бод ,гол тамирчдыг хорлохоо тэд мэднэ
зочин 2018-10-25 182.160.33.63
дэлхийд эхний 5-д орлоо өөр юу хүсээд байгаа юм
зочин 2018-10-25 182.160.33.63
манай охидууд хөлөө алдахгүй бол босоо л доо ,даанч дасгалжуулагч нар духыг нь цоортол хөлөө хамгаалах бэлтгэл хийлгэдгүй юм
зочин 2018-10-25 182.160.33.63
битгий энэ хэдийг доош нь хий манай охидууд хөлөөл алдахгүй бол дэлхийд босоо,даанч дасгалжуулагч нар нь толгойг нь цоортол хөлөө хамгаалах бэлтгэл хийлгэдэггүй юм
Зочин 2018-10-25 203.91.115.40
Манай эрэгтэй эмэгтэй баг аль аль олимпийн 12 жингээс 1 ч медаль авсангүй эхний 5-д орсонгүй үнэхээр муу оролцлоо
зочин 2018-10-25 182.160.33.63
батцэцэг аргагүй дээ хэт жин өгсөөд бярдуулаа биз тэгэхдээ ясны бөх юм 8 -д үлдэж байна шүү,даанч америк нь ялагдаад дагаж чадсангүй
зочин 2018-10-25 182.160.33.63
эмэгтэй бөхчүүддээ баяр хүргэе багаараа 5-д орлоо ирэх дэлхийн цомд амжилтаа ахиулж мөнгөн медаль аваарай