ДАШТ: Дөрвөн бөхөд дагах барилдаан гарсангүй

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

ДАШТ: Дөрвөн бөхөд дагах барилдаан гарсангүй

ДАШТ: Дөрвөн бөхөд дагах барилдаан гарсангүй

Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд цөөн хоног үлдлээ. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр /2018.10.25/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаан болж медальтнууд тодорно. Өчигдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарсан ч харамсалтай нь нэг ч бөх дагах барилдаан хийх боломжгүй боллоо.

Эмэгтэй 50 кг-ын жинд Э.Нарангэрэл шөвгийн наймд Украины бөх Окана Ливачэд 10:3-аар ялагдан тэмцээнээ дуусгасан. Ливач дараагийн тойрогт Японы Сусакид ялагдсан учир манай бөхөд дагах барилдаан гараагүй юм.

ДАШТ-д тав дахь удаагаа оролцсон Э.Нарангэрэл энэ жил шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүллээ.

53 кг-ын жинд Э.Сумъяа БНСУ-ын Ли Шин Хиг ялсан ч Эквадорын бөх Л.Мелендерст ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Э.Сумъяа 2013 онд Будапешт болсон ДАШТ-ий 51 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ жилийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр гурав дахь удаагаа дэлхийн дэвжээнд өрсөлдлөө.

57 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг эхний тойрогт Хойд Солонгосын бөх Жон Ин Сумд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Хойд Солонгосын бөх шөвгийн наймд Норвегийн Билленд ялагдсан учир цааш өрсөлдөх боломжгүй болсон юм.

23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын алт, өсвөр үеийн мөнгөн медальт А.Батцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдлөө.

62 кг-ын жинд Э.Гантуяа БНСУ, Туркийн бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын Мэллори Вельтэд 14:4-өөр цэвэр ялагдсан. АНУ-ын бөх хагас шигшээд Болгарын Тайбе Юсейнд ялагдсан учраас манай бөхөд дагах барилдаан гараагүй юм.

Ийнхүү өчигдөр дэвжээнд гарсан манай дөрвөн бөхөөс хэн ч медалийн төлөө өрсөлдөх эрхийг авч чадсангүй.

Манай эмэгтэйчүүдээс 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, 59 кг-ын жинд Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй багийн дүн маргааш гарна.

"Будапешт 2018" ДАШТ-ий онцлох фото агшнаас хүргэе. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж