НАТО-ийн хамгийн том цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

НАТО-ийн хамгийн том цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ

НАТО-ийн хамгийн том цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ

Умард Атлантын Гэрээний Байгууллага /НАТО/-ын гишүүн орнуудын “Trident Juncture” цэргийн сургуулилт өнөөдөр /2018.10.25/ Норвеги улсад эхэлнэ. Уг сургуулилт нь хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилт болж байна.

Сургуулилтад 31 орны 50 мянган цэрэг, 10 мянган тээврийн хэрэгсэл, 65 онгоц, 250 нисэх хүчин оролцоно гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Европын улсуудын аюулгүй байдал сайнгүй байна. Энэхүү сургуулилт нь бидний хүчин чадлыг харуулах болно. НАТО ямар нэгэн сөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байгаа ч аливаа аюул заналаас холбоотнуудаа хамгаалахад бэлэн байгаа” гэв.

Харин Осло дахь ОХУ-ын Элчин сайдын яам үүнийг Оросын эсрэг сүр хүчээ харуулах цэргийн сургуулилт гэж үзэж байгаа юм. Түүнчлэн аравдугаар сард ОХУ-ны Гадаад хэргийн яамны төлөөлөгч “НАТО-гийн гишүүн орнууд Оросын хилийн ойролцоох цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Энэ үйлдэл нь улс төрийн хувьд тогтворгүй байдлыг бий болгож, сөргөлдөөнийг ихэсгэж байна” хэмээн мэдээлж байсан билээ.

НАТО нь 1949 оны дөрөвдүгээр сарын 4-ний Умард Атлантын гэрээний дагуу социалист орнуудын ялангуяа хуучнаар ЗХУ-ын эсрэг чиглэсэн хүйтэн дайны үед байгуулсан АНУ болон бусад баруун Европын орнуудын цэргийн эвсэл юм. Европ, Хойд Америкийн 29 улс НАТО-д харьяалагддаг.

ЭХ СУРВАЛЖ:WWW.NATO.INT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж