Харри Поттерийг их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Харри Поттерийг их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулжээ

Харри Поттерийг их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулжээ

Энэтхэгийн шилдэг хуулийн сургуулиудын нэг болох Колкатагийн их сургуульд Харри Поттерийн зохиолоос сэдэвлэсэн хичээлийн хөтөлбөрийг шинээр нэвтрүүлжээ.

Хичээлийн хөтөлбөрт Харри Поттерийн ертөнц болон бодит ертөнцийн хуулиудыг адилтгах замаар судалгаа хийх ажил тусгагдсан бөгөөд үүгээрээ оюутнуудын бүтээлч сэтгэлгээг  дэмжих зорилготой гэнэ.

Тус сургуулийн профессор Шоувик Кумар Гуха энэхүү хөтөлбөрийг санаачилжээ. Өмнө нь АНУ, Английн хэд хэдэн сургуульд алдарт зохиолоос санаа авсан хичээлийг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлж байсан ч хуулийн салбарт оруулж ирж байгаа анхны тохиолдол нь энэ юм байна.

Хичээлийн нэр нь “уран зөгнөлт зохиол болон хууль эрх зүйн харилцан хамаарал: Роулингийн зохиолд тулгуурлах нь” бөгөөд 45 цагийн семинарын хичээл аж. Хичээлээр Энэтхэг дэх анги, нийгмийн ялгааг гэрийн эльфүүдийн боолчлол, хүн чононуудын ялгаварлан гадуурхалтай харьцуулан, дүн шинжилгээ хийх юм.

Энэ 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн заагдах уг хичээлийн анги дүүргэлт нь 40 оюутан байсан боловч оюутнуудын тоог нэмэх хүсэлт асар их ирж байгаа аж. Тус хичээлийг Колкатагийн их сургуулийн төгсөх ангийн оюутнууд чөлөөт сонголтоор үзэх боломжтой юм.

Энэтхэгийн залуучуудын дунд Оддын дайн, Хаан ширээний тоглоомоос илүү Харри Поттер алдартай байдаг учраас дэлхийн алдарт зохиолуудаас онцлон үүнийг сонгожээ.

Профессор Гуха оюутнуудын чөлөөт сэтгэлгээг дэмжиж, Энэтхэгт явагдаж буй нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд оюутнуудын анхаарлыг илүү хандуулах үүднээс уг хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан байна. “Улс төрд болж байгаа үйл явдлуудыг хэвлэл мэдээллийн ачаар хэрхэн гуйвуулах боломжтойг,  хуулийн тогтолцоо хэрхэн нуран унадгийг хүртэл бид Харри Поттерийн зохиолоос олж харах боломжтой.” хэмээн профессор Гуха хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж