Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын сургалт, семинарт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын сургалт, семинарт оролцлоо

Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын сургалт, семинарт оролцлоо

Бүгд Найрамдах Турк улсын эрхтэн шилжүүлэн суулгах сан, Истанбулын хөгжлийн агентлаг, Олон улсын шилжүүлэн суулгалтын хамтын ажиллагааны төвөөс зохион байгуулсан семинар сургалтад ЭМХТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, ЦССҮТ, ХСҮТ, ЭСҮТ-ийн 22 хүнтэй бүрэлдэхүүн 2018 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Анталя хотноо оролцоод ирлээ.

Сургалт семинарын хүрээнд нийт 85 улсын 1000 гаруй төлөөлөгчид өөрийн орны шилжүүлэн суулгалтын өнөөгийн байдлын талаар Элэг, бөөрний шилжүүлэн суулгалт, эрхтний донор болон эрчимт эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгалтын сувилахуй гэсэн 4 хэсэгт хуваагдан илтгэл хэлэлцүүлэг явагдсан. Мөн Эрхтний донор, шилжүүлэн суулгалттай холбоотой дэлхий нийтэд тулгараад буй асуудлууд, Турк улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын туршлага, Истанбулын тунхаглалын шинэчилсэн хувилбар, нэгдсэн бүртгэл мэдээллийн олон улсын нэгдсэн програм хангамжийн талаар лекц сургалт хэлэлцүүлэг хийгдсэн. Эрхтэн шилжүүлэн суулгалтын талаар өөрсдийн орны тугршлагын талаар нийт 30 улс илтгэл тавьсан.

Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны Ерөнхийлөгч Ата Бозаклар, Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Эюп Кахвечи, Туркын эрхтэн шилжүүлэн суулгах сангийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан координатор Гамзе Фират нартай уулзан өөрийн орны эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан цаашид Монголын эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцдог эмч мэргэжилтнийг чадавхжуулах, эрхтэн шилжүүлэн суулгах багуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хамтран ажиллахаар ярилцан санал солилцлоо.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж