Гадаад харилцааны сайд НҮБ-ын өдрийг тохиолдуулан үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайд НҮБ-ын өдрийг тохиолдуулан үг хэллээ

Гадаад харилцааны сайд НҮБ-ын өдрийг тохиолдуулан үг хэллээ

Жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын өдөр буюу НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон өдөр хэмээн тэмдэглэдэг. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын 73 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан НҮБ-ын байранд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ нөр их хүч, хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж өөрийн улсын  тусгаар тогтнолоо бататгасан бахархалтай гишүүн хэмээгээд НҮБ нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй томоохон сорилт бэрхшээлүүдийг ёс зүй, олон улсын хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг чухал байгууллага гэдгийг онцлов. Түүнчлэн НҮБ хүн төвтэй байгууллага гэдгээрээ хэнийг ч үл орхигдуулах зарчмыг тунхаглан баримталж байгааг сайшааж, цаашид тус байгууллагыг улам бэхжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманн үг хэлсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес-ийн мэндчилгээг мөн толилуулсан юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж