Гамшгаас хамгаалах тактикийн сургууль хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах тактикийн сургууль хийлээ

Гамшгаас хамгаалах тактикийн сургууль хийлээ

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг дүүргийн 29, 116 дугаар Тусгай дунд сургуулиудад зохион байгууллаа.

Сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, газар хөдлөлтийн үед түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас гарах, зам гарцын аюулгүй байдал, болоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар сургалтыг зохион байгуулж, газар хөдлөлт болон гал унтраах тактикийн дадлага сургуулийг хийлээ.

Мөн энэ үеэр  гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл өгөх баррель үсгээр хэвлэсэн санамж, сэрэмжлүүлгийг тарааж ажилласан юм.

Дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашин, 29, 116 дугаар Тусгай дунд сургуулийн 200 орчим багш, сурагч оролцлоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж