СУДАЛГАА: Өндөр хүмүүс хорт хавдар тусах эрсдэл илүү байдаг

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

СУДАЛГАА: Өндөр хүмүүс хорт хавдар тусах эрсдэл илүү байдаг

СУДАЛГАА: Өндөр хүмүүс хорт хавдар тусах эрсдэл илүү байдаг

Судалгааг “Royal Society” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд Англи, АНУ, Өмнөд Солонгос, Австри, Норвеги, Швед зэрэг орнуудын 23 төрлийн хорт хавдар туссан 10 мянган эрэгтэй, 10 мянган эмэгтэй өвчтөнүүд дээр анализ хийн, гаргасан аж.

Ноттингамын их сургуулийн биологийн профессор Леонард Нанней хүний өндөр болон хорт хавдар тусах эрсдэлийн харилцан хамаарлын тухай судалгааг анх санаачлан хийжээ. “Өндөр хүмүүст хорт хавдар бий болгодог эс арай их байдаг” тухай ойлголт нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон байна. Гэхдээ тамхи зэрэг бусад хөнөөлт хүчин зүйлсийг бодвол өндөр, нуруулаг байх нь хорт хавдар тусах эрсдэлийг маш бага хэмжээгээр нэмэгдүүлдгийг хэлсэн юм.

Дунджаар 160-170 см орчим өндөртэй эмэгтэйчүүдийн дунд хорт хавдар тусах магадлал 500 хүн тутмын 50-д нь тохиолдох бол арай өндөр буюу 175-аас дээш өндөртэй эмэгтэйчүүдийн хувьд эрсдэл 500-д 60 байдаг юм. Харин 185-аас дээш өндөртэй бол 500-д 67 байх аж.

Харин тамхи татдаг хүмүүсийн хувьд үүнтэй харьцуулахад эрсдэл нь маш өндөр байдаг. Өдөрт дунджаар өдөрт гурван ширхэг тамхи татдаг байлаа гэхэд хорт хавдар тусах эрсдэл нь 500-д 300 байх юм.

МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ХЭЛЭВ

Хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг маш олон хүчин зүйлс байдаг. Харин өндөр байх нь тэдгээрийн нэг гэдэг нь үнэн боловч эрсдэлийг тун бага хэмжээгээр л нэмэгдүүлэх хүчин зүйл болдог юм.

Үүнтэй төстэй судалгааг өмнө нь 2011 онд Оксфордын их сургуульд, 2015 онд Шведэд хийж байжээ.

“Өндөр хүмүүс илүү их ашиг орлоготой ажил хийдэг, удирдагчдын ихэнх нь өндөр байдаг, өндөр хүмүүс чихрийн шижин тусах эрсдэл бага байдаг зэрэг маш олон давуу талууд өндөр хүмүүст байдаг тул ганцхан жижиг хүчин зүйлсээс болоод сэтгэлээр унах хэрэггүй.” хэмээн судлаач хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж