Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдаан зарлажээ. Тус уралдааныг тээврийн үйлчилгээний чанар, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Уралдаан аравдугаар сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх аж. Уралдаанд нийтийн тээврийн аж ахуйн нэгжээс гадна такси үйлчилгээний арван аж ахуйн нэгж оролцох ажээ.
Уралдаанд дараах зүйлийг чухалчлах юм байна.
- Үйлчилгээний чанар, соёл, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээ бүрэн бүтэн байдал
- Хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөнд оролцох, дүрэм журмын хэрэгжилтийг харгалзах
- Иргэдээс ирүүлсэн үйлчилгээний санал хүсэлт
Уралдааны дүнг шалгаруулахдаа нийтийн тээврийн үндсэн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс дөрөв, такси үйлчилгээнээс гурван байр шалгаруулж, мөнгөн шагнал дагалдуулах юм байна. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжид даалгавар өгч чанарыг нь сайжруулах ажээ.