Европын парламентаас нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглолоо | News.MN

Европын парламентаас нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Европын парламентаас нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглолоо

Европын парламентаас нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглолоо

Байгаль орчин, тэр дундаа далайг бохирдуулах явдлыг хязгаарлахын тулд Европийн холбооны бүх улсуудад нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглох шийдвэрийг гаргасан байна.

Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн гэдэгт хуванцар таваг, халбага, сэрээ, хутга, хөвөн толгойтой чих цэвэрлэгчийн хуванцар, соруул, шаарны иш тэргүүтэй зүйлс багтаж байгаа юм. Мөн гялгар уут, нэг удаагийн аяганы хэрэглээг яваандаа бууруулах тухай санаачлагыг Европарламентийн гишүүд дэмжжээ.

Хуванцрын хэрэглээг хязгаарлах тухай асуудлыг энэ оны тавдугаар сараас хойш хэлэлцэж байгаа юм. Учир нь ВВС сувгаар Дэвид Аттенбороугийн “Цэнхэр гараг” баримтат нэвтрүүлэг цацагдсанаас хойш олон нийт байгаль орчноо хамгаалах тухай асуудалд эрх баригчдад хүчтэй нөлөө үзүүлсэн. Байгаль орчны хэтийн төлөвийн судалгаанд дурдсанаар, одоо л ямар нэг шийдвэртэй алхам хийхгүй бол 2050 он гэхэд далай тэнгист загас, жараахайнаас илүү олон хуванцрын хог хаягдал бий болох ажээ.

Хуванцрын хэрэглээг шууд хориглох нь олон үр дагавартай учраас шийдвэрүүдийг бага багаар хэрэгжүүлж, хуванцрыг орлох бүтээгдэхүүнүүдийг дэмжсээр, 2021 он гэхэд хуванцрыг бүрэн хориглохоор тогтсон аж. Түүнчлэн Англи улс ч бас Европын холбооноос гарах хэлэлцээр нь удаашралтай байвал, уг шийдвэрийг бусад ЕХ-ны орнуудын адилаар хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм.

Ямар бүтээгдэхүүнийг хориглох вэ?

Далайг хамгийн ихээр бохирдуулж байгаа хуванцар бүтээгдэхүүнийг юун түрүүнд хориглох юм. Үүнд:

  • Загасны уургын сатурк /600 жилийн дараа устдаг/
  • Хуванцар сав /450 жил/
  • Лааз /200 жил/ гэх мэт.

Харин бусад бүтээгдэхүүний хэрэглээг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Судалгаагаар Европын хэмжээнд жилд 150,000 тонн хуванцар хог хаягдал далайд хаягддаг байна. Далайд аль хэдийн хаягдсан нийт хуванцар ундаа, усны савны 90 хувийг 2025 он гэхэд цэвэрлэхээр төлөвлөж байгаа.

Далайд хаягдсан хуванцар бүтээгдэхүүн нь далайн амьтад маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тухайлбал, халимууд гялгар уут, хуванцар сав идсээр байгаад өөр зүйл идэж чадахаа байгаад, үхэх тохиолдол ихэссэн аж. Бусад жижиг загаснууд ч бас хуванцар идэх нь их байгаа бөгөөд энэ нь яваандаа хоолоор дамжин, хүний гэдсэнд ч орно гэсэн үг юм.

Түүнчлэн далайн эрэг, наран шарлагын газруудаас асар их хуванцар хог хаягдал гардаг бөгөөд түүнийг нь шувуу болон бусад амьтад идэн, хордож үхдэг байна.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-25 119.40.97.6

Манай эх орон үүнийг хэрэгжүүлж хуванцар ундааны сав, гялгар уутын хэрэглээнээс хасах хэрэгтэй. Шилэн лонхыг буцааж хэрглээнд хэрэглэвэл олон жил ашиглах э/з-ийн ашигтай шүүдээ, Хятадад хуванцар сав захиалгаар хийлгэн эх ороноо бохирдуулахаа зогсоох хэрэгтэй.Энэ олон архины шилийг яаж хэрэглэх талаар бодмоор л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж