Эрчүүдээс Бердых, Дмитров нар шалгараад байна

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Эрчүүдээс Бердых, Дмитров нар шалгараад байна

Талбайн теннисний энэ оны өнгийг тодорхойлох “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн хувьд шагналын сан 40 сая австрали долларт хүрсэн нь дээд амжилт тогтоогоод байна. Зөвхөн ганцаарчилсан ангилалын эхний тойрогт шалгарахад 34 мянгыг, шөвгийн 16-д багтахад 175 мянгын (140,000 америк ам.доллар)  мөнгөн шагнал хүртэх юм.

Одоогоор эрэгтэйчүүдээс 4-р тойрогт Чехийн Томас Бердых, Болгарын Григор Дмитров нар шалгараад байна.

7-д эрэмбэлэгдэж буй Чехийн Томас Бердых.

10-т эрэмбэлэгдэж буй Болгарын Григор Дмитров.

 

Тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглож буй Чехийн Томас Бердых Сербийн Виктор Тиочийг 6:4, 6:3, 6:4-өөр гурван үеийн турш илүүрхэн хожиж, дөрөвдүгээр тойрогт шалгарлаа. Тавдугаар хэсгийг тэргүүлэн тоглож буй Томас Бердых одоогоор нэг ч гэмийг алдаагүй байна. Тэрээр өрсөлдөгч бүрээ гурван үеийн турш илүүрхэн хожоод байна.

Харин тэмцээнд 10-т эрэмбэлэгдэн тоглож буй Болгарын Григор Дмитров Киприйн Магдатисыг 4:6, 6:3, 3:6, 6:3, 6:3-ын харьцаагаар хожиж, шөвгийн 16-д шалгарлаа. Кипр теннисний хувьд 2006 оны финалд шалгарахдаа Швейцарийн Рожер Федерерт ялагдаж байжээ. Ийнхүү одоогоор Чехийн Томас Бердых, Болгарын Григор Дмитров нарын шилдэг теннисчид шөвгийн 16-д шалгараад байна.

Энэ цагт “Их дуулга” тэмцээний 17 түрүүг хүртэхдээ “Австралийн нээллтэй тэмцээн”-д дөрөв удаа түрүүлсэн Швейцарийн Рожер Федерер, тус тэмцээнд гурван удаа дэд байрт шалгарсан Их Британы Энди Маррей нарын шилдэг теннисчид гуравдугаар тойргийн тоглолтоо хийж байна.

Рожер Федерерийн хувьд Италийн Сэппитэй оноолт таарсан бөгөөд тоглолтын дөрөвдүгээр үе эхлээд байна. Рожер энэ үед хожиж байж тав дахь сэтийн тоглолтод ялагч тодорно. Тоглолт 6:4, 7:6, 4:6-аар Итали теннисчний ялалтаар үргэлжилж байна.

НЭМЭЛТ: 17.00 цаг.

Тоглолтыг Италийн Сэппи 6:4, 7:6, 6:4, 7:6-аар хожиж, дөрөвдүгээр тойрогт шалгарлаа. Ийнхүү нэрт теннисчин Рожер Федерер гуравдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж