Тамхи татах нь сэтгэцийн өвчний нэг хэлбэр

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Тамхи татах нь сэтгэцийн өвчний нэг хэлбэр

“Тамхигүй ажлын байр” бодлого хэрэгжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн  уулзалт Blue Sky зочид буудалд болж байна

Тамхи татах нь сэтгэцийн өвчний нэг хэлбэр

Ажлын байранд тамхигүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Тамхигүй ажлын байр бодлого хэрэгжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн уулзалт Blue Sky зочид буудалд болж байна. Энэ хүрээнд 10 аймаг, Чингэлтэй дүүрэг, ДЦС-4 ТӨХК эрүүл хотын аянд нэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус арга хэмжээнд нэгдсэн орон нутгийн удирдлага, компанийн төлөөллүүд оролцож санал бодлоо нэгтгэж байгаа юм. Энэ үеэр “ДЦС-4” ТӨХК-ий Нийгмийн ажил эрхэлсэн дэд захирал Н.Мөнгөнтэй цөөн хором ярилцлаа.

-Ажлын байранд тамхигүй орчныг бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

– Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Тамхидалтын эсрэг хувьсгал” аяныг Ази Номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж эхэлсэн. Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж байгаа томоохон үйлдвэрүүдийн нэгээр “ДЦС-4” ТӨХК сонгогдсон. Энэ жилээс эхлэн бид уг аяныг хэрэгжүүлж байна. Манай компани 1400 ажилтантай. Тэдний 70 гаруй хувь нь эрчүүд байдгийн ихэнх нь хөдөлмөрийн насны залуус. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордог компанийн хувьд ажилчдаа сайн дураараа тамхинаас гарах, хэрэглээг бууруулахад анхаарна.

– Тамхи татдаг ажилчдыг хорт зуршлаа хаяхад нь анхаарч ажиллах юм байна. Үүний тулд ямар санаачилга гаргаад байна?

– Хүнд нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд тамхи татах нь ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Халдварт бус өвчлөлийн шалтгааны тодорхой хувийг бас эзэлж байна. Ажлын байранд тамхи татахыг хүчээр хориглох нь тийм ч үр дүнтэй биш. Сургалт, мэдээлэл өгөх ухуулах арга замаар мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ямар байдлаар зохион байгуулах талаар ажиллаж байгаа.

– Компанийн зүгээс хэрэгжүүлсэн дүрэм журмыг ажилчид зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Ер нь бол оффис болон дотуур байр, ахуйн өрөөнд тамхи татах хориотой. Тийм болохоор байгууллагын гадна цех нэгжүүдийн гадна тамхи татах 10 гаруй цэг байрлуулсан. Үйлдвэрт зориулалтын бус газарт тамхи татсан тохиолдолд хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгодог.

Монголд нийт хүн амын 27.1 хувийн тамхины хэрэглээ эзэлдэг бол хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг байна. Үүний уршгаар дам тамхидалтад 10 хүний дөрөв нь гэртээ, дөрвөн хүн тутмын нэг нь ажлын байрандаа өртөж, эрүүл мэндээрээ хохирдог аж. Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг “Тамхийг сэтгэцийн өвчин гэж хэлж болно. Хүмүүс хортой гэдгийг нь мэдсээр байж татаж байгаа нь халдварт бус өвчний олон шалтгааныг үүсгэж байна. Зүрх судасны өвчлөл, хорт хавдар, урагт хүртэл гаж нөлөөг үүсгэж байдаг. Хэрэглэгч хоёр хүн тутмын нэг нь амь насаа алддаг. Жилд 4000 гаруй хүн ажлын байранд дам тамхидалтад өртдөг. Үүний улмаас нас бардаг. Утаанд нь тамхи татаж байгаа хүнээс илүү хорддог. Дам тамхидалтад анхаарал хандуулах сэдвийн нэг болоод байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж