Тэтгэврийн цахим үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн цахим үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

Тэтгэврийн цахим үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

ИТО ЦҮНЭТО
Төслийн ахлах зөвлөх

Япон улсын “Жайка” байгууллагаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Японы нийгмийн халамжийн тогтолцоо хэрхэн хөгжиж ирсэн талаар өөрийн туршлагаас хуваалцах болно. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүст тусламж, халамжийн үйлчилгээг төрөөс үзүүлдэг. Үүнтэй холбоотой зардлыг хаанаас гаргадаг, энэ нь ямар нөлөө үзүүлдэг гэж та боддог вэ. Энэ удаа та бүхэнд нийгмийн халамжийн тогтолцооны үе шатуудын ялгааг тайлбарлахын зэрэгцээ Японд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиг­лэсэн халамжийн тог­тол­цоог хэрхэн хөг­жүүлж ирсэн талаар танил­­цуулъя. Нэгдүгээрт, идэвхгүй үе шат хэрэг­жинэ. Хоёрдугаарт хуульч­лагдсан эрх хэрэгждэг. Гурав­дугаарт идэвхтэй үе байдаг. Японы өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй ир­гэ­дэд үзүүлэх ха­лам­­жийн тусламж үйл­чилгээ нь халамжийн тогтол­цооны идэвхитэй үе шат бо­лох гурав дахь шатандаа хэрэгжиж байна.

“ИДЭВХИГҮЙ ҮЕ ШАТ”

Нийгмийн халамжийн үндсэн зарчим бол халамж туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа иргэдийг төрөөс тусалж дэмжих явдал юм. Амархан зүйл мэт санагдах боловч энэ тогтолцооны хэлбэрээс шалтгаалан халамжийн тогтолцооны утга агуулга үндсээрээ өөрчлөгддөг.

Юуны өмнө “Нийгмийн халамжийн тогтолцооны идэвхигүй үе” гэсэн нэрнээс үзвэл, тусламж шаардлагатай иргэдэд төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээ идэвхгүй хэлбэртэй байдаг аж. Тогтолцооны идэвхигүй үе шатанд байгааг нотлох хоёр гол хүчин зүйл бий.  Нэгдүгээрт, төрөөс үзүүлж буй тусламж үйлчилгээг авах эрхийг хуулиар баталгаажуулж, энэ гол ухагдахууныг холбогдох ажилтнууд зөв ойлгох учиртай. Хоёрдугаарт, халамж үйлчилгээний зардлыг төрөөс ямар хэлбэрээр шийдэж байгаагаас шалтгаална. Үндсэндээ улсын төсвөөс зарцуулж байна уу, халамж үйлчилгээний зардал нэмэгдсэн тохиолдолд тухайн жилд нэмэлт төсөв баталж, төрөөс хариуцахаар хуульчлан заасны дагуу төсвөөс зарцуулж байна уу гэдгээс хамаарна. Тэгэхээр “Идэвхигүй үе шат”-ын тухайд халамж үйлчилгээ авах эрх хуульчлагдаагүй, зөвхөн төсвийн анхны батлагдсан хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ тохиолдолд төрөөс баримтлах зарчмын хувьд, батлагдсан төсвийн хэмжээнд халамж үйлчилгээ үзүүлдэг. Мэдээж зорилтот бүлэгт хараахан эрх үүсээгүй учраас халамжийн үйлчилгээний талаарх стандартыг шийдвэрлэсэн ч төсвийн хэмжээгээр хязгаарлагдах нь бий. Тиймээс хариуцсан захиргааны ажилтан, эрэмбэ дараалал тогтоож, халамж үйлчилгээг ямар бүлэгт үзүүлэх вэ гэдэг зохицуулалтыг хийдэг байна. Нөгөөтэйгүүр эрх нь хуульчлагдаагүй бол захиргааны ажилтны үзэмж, хандлагаас шалтгаалан халамж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдийн эрэлт хүсэлтэд нийцүүлсэн халамж үйлчилгээ үзүүлье гэх идэвхи бага байдаг.

Эцэст нь захиргааны ажилтан, улстөрчид зөвхөн төсвийн хэмжээнд тохируулан үйлчилгээ үзүүлэхээс хэтрэхгүй, тусламж үйлчилгээний чанар дээшлэхгүй, халамж үйлчилгээний төвшин доогуур хэмжээнд байсаар байдаг.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж