Сугалаанаас 1,5 тэрбум ам.доллар хожжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Сугалаанаас 1,5 тэрбум ам.доллар хожжээ

Сугалаанаас 1,5 тэрбум ам.доллар хожжээ

АНУ-ынөмнөд Каролинагийн нэгэн азтан “Мега миллионс” сугалаанаас 1,5 тэрбум ам.доллар хожиж, АНУ-ын шинэхэн тэрбумтан боллоо.

Түүний хожсон мөнгө нь сугалааны түүхэн дэх хамгийн өндөр хонжворуудын нэг бөгөөд өмнө нь 2016 онд АНУ-ын Powerball сугалаанаас 1,586 тэрбум ам.долларыг хожиж байсан ажээ. Сүүлийн үед “Мега миллионс” сугалаанаас хожсон супер хонжворыг дурдвал, өнгөрсөн долоодугаар сард Каолифорниад 543 сая ам.доллар хожжээ.

Супер хонжвор нь нийт зургаан оронтой тоо байсан бөгөөд азтан үүнээс 5-ийг нь таасан байна. Супер хонжвороос гадна нэг сая ам.долларыг 15 хүн хожихоор тохируулсан байгааг сугалааны компаниас мэдэгдсэний дараа “Мега Миллинос” сугалаанд азаа үзэхийг хүссэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн аж. Сугалаанд нэг удаа оролцоход хоёр  ам.доллар байдаг боловч хожлын дугаар таарч, супер азтан болох магадлал 300 саяд нэг байдаг.

Сугалааны супер ялагч 1,5 тэрбумаасаа татвар төлөх ёстой бөгөөд үлдсэн 913 сая ам.доллараа бэлнээр авах эсвэл 29 жилийн хугацаанд бага багаар авах хоёр сонголт байгаа юм.

“Мега Миллионс” сугалаа нь анх 2002 онд гарч ирсэн бөгөөд АНУ-ын 44 мужид худалдаалагддаг аж. Тус сугалааны түүхэн дэх 1,5 тэрбумын дараа орох супер хонжвор нь 656 сая ам.доллар байсан бөгөөд үүнийг 2012 онд нэгэн хүн хожиж байжээ.

Сугалааг худалдан авагчид нь ихэвчлэн дунд, бага орлоготой хүмүүс байдаг бөгөөд мэдээж хүмүүст өгч байгаа хонжвороосоо хамаагүй их мөнгө олдог хэмээн хүмүүс буруушаадаг байна.

Эх сурвалж: Independent.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж