Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг эхлүүлж, дэд бүтцийн ажлаа эхлүүлсэн. Одоогоор дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьтай яваа юм байна.
Газрын тосны үйлдвэрийг ирэх 2019 онд барихаар төлөвлөж байгаа. Тэгвэл үйлдвэрийн ТЭЗҮ хэзээ бэлэн болох талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тодруулахад “Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд бэлэн болгохоор Энэтхэг улсын талтай ярилцсан. Тиймээс ТЭЗҮ бэлэн болсны дараа ажлын хэсэг ажиллана” гэлээ.
Газрын тосны үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, дотоодын хэрэгцээг хангах, аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгож, жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Ш.ОЧ