Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт 11 цэцэрлэг, 5 сургууль, 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 222 нэгж талбарын 2117048 м2 буюу 21 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 90 хувьтай байна.
Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачилгатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 222 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.
Тухайлбал,
- СХД-ийн 1 дүгээр хороо, Толгойтын 113, 114 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
- СХД-ийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
- СХД-ийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
- СХД-ийн 13 дугаар хороо, 99 дүгээр цэцэрлэгийн урд 640 хүүхдийн сургууль барих газар
- СХД-ийн 2 дугаар хороо, Орбитын 76 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
- СХД-ийн 23 дугаар хороо, Хангайн 35 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
- СХД-ийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 2 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
- СХД-ийн 27 дугаар хороо, Агаарын 2, 3 дугаар гудамжинд сургууль барих газар
- СХД-ийн 27 дугаар хороо, 156 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газар
- СХД-ийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжинд 640 хүүхдийн сургуулийн газар
- СХД-ийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
- СХД-ийн 30 дугаар хороо, 125 дугаар цэцэрлэгийн хажууд 240 ортой цэцэрлэгийн өргөтгөл барих газар
- СХД-ийн 4 дүгээр хороо, Их нарангийн 18,19 дүгээр гудамжинд сургууль барих газар
- СХД-ийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын байрны газрыг чөлөөлж цэцэрлэг барих газар
- СХД-ийн 5 дугаар хороо, Баянголын 33, 34, дүгээр гудамжинд сургууль, цэцэрлэг барих газар
- СХД-ийн 31 дүгээр хороо, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг тус тус чөлөөллөө.