Шар тэмдэглэгээ арилсан гэдэг нь худал мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Шар тэмдэглэгээ арилсан гэдэг нь худал мэдээлэл

Шар тэмдэглэгээ арилсан гэдэг нь худал мэдээлэл

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг “Цэцэг” төвийн уулзвар, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж гүйцэтгэсэн.

Гэтэл шар тэмдэглэгээ арилсан мэтээр зарим цахим хуудаснууд нийтэлж байгаа нь судалж нягтлаагүй, үнэн бодит байдлаас зөрсөн ташаа мэдээлэл юм. Шар тэмдэглэгээ арилаагүй бөгөөд замын тоосжилт, агаарын бохирдол, авто машины дугуйны үрэлтээс үүдэж тэмдэглэгээний өнгө бүдгэрсэн байна. Иргэдийн төөрөгдлийг арилгах үүднээс хэсэгхэн газрыг угаахад өнгө нь тодорч байгааг харж болно. Дулааны улирал эхлэхэд авто замын арчлалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, тэмдэглэгээний өнгийг сэргээх боломжтой юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж