Тэсрэх бөмбөгтэй илгээмжүүдийг Трамп илгээсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Тэсрэх бөмбөгтэй илгээмжүүдийг Трамп илгээсэн үү?

Тэсрэх бөмбөгтэй илгээмжүүдийг Трамп илгээсэн үү?

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын хүчтэй өрсөлдөгч байсан, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны Нью-Йорк дахь гэрт өчигдөр /2018.10.24/ тэсрэх бөмбөгтэй илгээмж ирээд удаагүй байтал Вашингтонд АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн гэрт мөн адилхан илгээмж очсон байна. Удалгүй Нью-Йорк дахь “CNN” агентлагийн байранд мөн дээрх илгээмж иржээ. Түүнчлэн Ардчилсан намын хэд хэдэн гишүүний гэр болон ажлын байранд, Цагаан ордноос хаягласан тэсрэх бөмбөгтэй илгээмж очсон байна.

Өнгөрсөн даваа гарагт тэрбумтан Жорж Соросын гэрт мөн тэсрэх бөмбөг бүхий илгээмж ирсэн аж. Шуудангаар илгээгдсэн тэсрэх бөмбөгүүд нь бүгд гар хийцийнх байсан ба мэргэжилтнүүд тэсрэг бөмбөгүүдийг аюулгүй болгожээ. Уг илгээмжүүдийг хэн, хаанаас, ямар зорилгоор илгээснийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Тус улсын зарим хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, энэ хэрэгт Дональд Трампыг буруутгаж байгаа аж. Учир нь тэсрэх бөмбөг бүхий илгээмжүүд дандаа Трампын эсрэг байр суурьтай хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Ардчилсан намынханд ирсэн байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийм хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлж “АНУ-д улс төрийн хүчирхийлэл оршин тогтнох орон зай байх ёсгүй” гэж мэдэгджээ. Конгрессын завсрын сонгууль болох гэж байгаа үед ийм хэрэг гарсан нь АНУ-ын улс төрийн хуваагдал ямаршуу байдалтай байгааг харуулж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж