Сирид гурван жил барьцаалагдсан Япон сэтгүүлч суллагджээ | News.MN

Сирид гурван жил барьцаалагдсан Япон сэтгүүлч суллагджээ

Сирид гурван жил барьцаалагдсан Япон сэтгүүлч суллагджээ

Сирид гурван жил барьцаалагдсан Япон сэтгүүлч суллагджээ

Дайны чөлөөт сэтгүүлч Японы иргэн Жүмпэй Ясүда 2015 онд Сирид ажиллаж байхдаа Лалын хэт даврагчдын бүлэглэлд барьцаалагдсан билээ. Тэгвэл Ясүда өчигдөр суллагдаж, Турк улсад ирээд байгааг Японы Гадаад хэргийн сайд Таро Коно зарлаж, сэтгүүлчийн эрүүл мэнд хэвийн байгааг дуулгасан юм. Иргэнээ эрх чөлөөтэй болсныг сонссон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хамтран ажилласан Катар, Туркийн талуудад талархсанаа илэрхийлжээ.

Катарын албаныхан түүнийг Туркийн өмнөд хилийн Антакя хотод ирээд байгааг дуулгасны дараа Японы Элчин сайд Анкарагаас тус хот руу хөдөлсөн байна. Суллагдсан хүн нь сэтгүүлч Ясуда мөн болохыг батлах ажиллагаа явуулсны дараа өчигдөр /2018.10.24/ийнхүү албан ёсоор зарлажээ. Сэтгүүлчийг барьцаалсан Аль Нусра бүлэглэл Японы Засгийн газраас 10 сая ам.доллар нэхсэн дүрс бичлэгийг 2016 оны гуравдугаар сард интернетээр тарааж байсан юм. Дараа нь энэ 2018 оны тавдугаар сард түүний тусламж гуйсан мэдэгдлийг дахин цацсан байна.

2015 онд Японы иргэд болох Кэнжи Гото, Харуна Юкава нарыг Сирийн зэвсэгт бүлэглэлийнхэн цаазалж байсан билээ. Ясуда 2004 онд Иракын дайныг сурвалжлах гэж яваад мөн зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан ч гурван өдрийн дараа суллагдаж байжээ. Жүмпэй Ясуда 1997 онд Нагано мужийн Шинано өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллаж байгаад 2003 оноос чөлөөт сэтгүүлч болж, Ойрхи Дорнодын үйл явдлыг дагнан сурвалжлах болжээ.

 Эх сурвалж: JAPANTIMES.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж