Саудын Арабын ханхүү сэтгүүлчийн талаар анх удаа ам нээв

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Саудын Арабын ханхүү сэтгүүлчийн талаар анх удаа ам нээв

Саудын Арабын ханхүү сэтгүүлчийн талаар анх удаа ам нээв

Аравдугаар сарын 2-ны өдөр  Турк дэх Саудын Арабын консулын газар руу ороод амиа алдсан “Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашоггигийн хэргээс болж дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч Саудын Араб улс олон улсын анхаарлын төвд байгаа билээ. Тус улсын Засгийн газар тэр дундаа хаан Салман, ханхүү Мохаммед нарын бодлого, дарангуйллыг хүчтэй шүүмжилдэг байсан Саудын Араб гаралтай сэтгүүлч Жамал Хашоггигийн үхэлд ханхүү Мохаммедыг холбоотой гэж Туркийн Засгийн газар буруутгаж байгаа.

Тэрбээр энэ хэргийн талаар одоог хүртэл мэдээлэл хийгээгүй байсан ба өчигдөр /2018.10.24/ анх удаа ам нээжээ. Саудын Арабд болж буй Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр ханхүү Мохаммед “Сэтгүүлчийн хэрэг Саудын Арабчуудын хувьд маш харамсалтай үйл явдал боллоо. Бид Туркийн Засгийн газартай хамтран ажиллаж, хэргийн гэм буруутнуудыг заавал олж зохих шийтгэлийг оноох болно. Мөн энэ хэрэгт Саудын Арабын Засгийн газар холбоогүй гэдгийг баталж, үнэн хэзээд ялдаг гэдгийг дэлхий нийтэд харуулна” гэжээ.

 Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж